СНАР 5

1.1K 129 6
                                    

Жэхён надад нэг цаас өгөн "Эхлээд дандаа зурвас бичнэ тэгээд дотно мэдрэмж төрүүлээд бага багаар дасгаад бүтэхгүй бол өөр зөндөө аргууд байна"

"Гэхдээ наадах чинь охидууд дээр хэрэглэдэг арга юм биш үү?" гэхэд Жэхён "Тэгээд би ямар хөвгүүд дээр энэ аргыг хэрэглээд явж байх уу?" гээд хамар нь сарталзаад хэрүүл хийх гээд эхлэв.

Хамрыг нь чимхэж "За ойлголоо доо, Жонни үнэндээ л эмзэг дэлбээ. Боломж олдсон дээр нь гэж бодоод хацар дээр нь үнссэн чинь өргөстэй сарнайнд хүрч байгаа юм шиг бөөн юм болсон" гэхэд тэр шогширч "Тэгэлгүй яахав дээ, энэ чинь бага багаар дасгаж байж болдог байхад. Хүүхдүүд ч болоогүй байна даа" гэсээр толгой сэгсрэв.

Нүдээ эргэлдүүлэн "Надад цэцэрхэх яахав хурдан тэр арга чарга энэ тэрээ зааж өгчөөд хичээлдээ яв!"

"Мэдрэмжгүй!"

"Яг чам шиг уу?" гээд чанга инээхэд Жэхён ширэв татаад "За болио боль боль! лай л байна. Тэглээ ч эрэгтэй хүн эрдэнийн чулуу хоё-..."

"Эрэгтэй хүн яасан гэнэ ээ?" гэхэд хоёр гараа савчуулаад "Аа, амьдрал амьдрал!"

"Хайртай шүү Жэхён аа. Чи л мэддэггүй болохоос биш чамд зөндөө их хайртай шүү дээ"

"Аа, чиний хайр гэж хаашаа харсан юм байдаг юм!" гээд ширэв татахад нь уйлж байгаа юм шиг жүжиглэтэл "За, за хайртай хайртай Риёонд хайртай одоо явлаа! Аятайхан зурвас бичээрэй мэдрэмжгүй царайлаад үргээд явчихаар юм биччихэв!"

Жэхёныг явсны дараа Жонни руу зурвас бичихээр боллоо. Манай Жэхён бас тэгж байгаад хөөрхөн сэтгэлтэй шүү, Надад Жоннигийн дугаарыг олж өгсөн.

-Хонгорхон минь, чи хичээл дээрээ байна уу?
-Хонгорхон минь, чи заавал хариу бичээрэй.
-Хонгорхон минь, чи хүсвэл залгаж болно шүү.

гээд биччихлээ.

Гайгүй байгаа? Гайгүй байх тийм ээ? Жэхён зааж өгсөн юм чинь гайгүй байх.

Хэсэг байж байгаад дүүгээ ноолохоор босох гэтэл нээрээ баруун хөл хуга шүү дээ. Энд тэндээс түшиж явж байтал ээж гал тогооны өрөөнөөс гарч ирээд далан дээр чанга цохин "Одоо нөгөө хөлөө хуга авах нь уу? буцаад суу!" гэхэд нь зөрүүдэлсээр байгаад дүүгийнхээ өрөөнд орж ирлээ.

Хөөрхөн унтаж байгааг нь хараад байгаарай. Дөнгөж 5 сартай нялх юм шүү дээ.

Баахан ноолоод үнсэж үнгэж байхад ээж "Чи яах гээд-" гэж орилоход нь дүү сэрэн уйлж би тэрэнд нь ухас хийж цочоод орноос уначхав.

"Ёооё! Ээж хөл!" гээд орилоход намайг тоолгүй дүүг тэвэрлээ.

"Хөөе ээж энэ хөл! Үхлээ авраарай! туслаарай! энд намайг аврах Солонгос хүн байна уу? за яах вэ гадаад хүн байсан ч болно"

+++

"Жэхён аа, өвдөөд байна" гээд уйлан хэлэхэд Жэхён шогшроод "Юугаа хийж хүүхэд ноолдог юм! Нөгөө хөлөө хүртэл хугалчих гэж!"

Би нулимсаа арчин "Яагаад загнаад байгаа юм бэ?"

"Дуугүй бай!"

Эмч "За, хүүхэд минь хоёрын хоёр хөлөө хугалчихсан горьгүй ээ. Гам сайн бариад хэвтэнэ шүү" гээд өрөөнөөс гарлаа.

Эмчийг гарсны дараа Жэмин, На Мин, Тэн 3 сандралдсаар орж ирэв.

Тэн "Өө миний хайраа, яадаг билээ дээ?" гээд хошуугаа цорвойлгоход нь буруу харж суугаад "Цаашаа цаашаа!"

"Миний хайраа л даа"

Жэмин "Бас л дэлхийн татах хүч" гэсээр шогшрох бол На Мин "Одоо нөгөө Жонни энэ тэрээ мартана байгаа та гуай!"

"Үгүй ээ, ууг нь хэд хоногоос хуримын ордон орно гэж бодсон юмсан" гэхэд Жэмин На Мин хоёр духаа алгадав.

Тэн надад наалдаж "Хайраа, өвдөж байна уу? Яадаг сахилаггүй хайр вэ?"

Тэрнийг түлхээд "Ёооё цаашаа л даа барьж идлээ. Арав гуай цаашаа!" гэтэл Тэн "Юун арав?"

Нүдээ эргэлдүүлээд "Чамайг чинь Тэн гэдэг гэсэн биз дээ? Тэгээд арав!" гэхэд амаа ангайн толгой дохив.

+++

Аав "Миний охин тэгээд яаж байна өвдөж байна уу? Яасан яаж байгаад ингэчихэв?" гэхэд нь өрөвдөлтэй царай гаргаад "Зүгээр дүүгээ үнссэн чинь ээж орилж сэрээгээд тэгээд би цочоод орноос уначихсан"

"Энэ жижигхэн золигоос болсон юм уу? Дандаа миний охиныг дээрэлхдэг тийм ээ?"

"Харин тийм. Ийм жаахан юм байж өөрийгөө бүх юмны дарга гэж боддог юм уу? яршиг л байна"

+++

Бөөн л юм болсоор орондоо хэвтээд Жоннигоос хариу ирсэн эсэхийг шалгатал ирээгүй байна.

-Хонгорхон минь чи унтаж байна уу?
-Хонгорхон минь чи сайхан амраарай.

гэж бичлээ.

Гэснээс ирээдүйд Жоннитойгоо гэрлээд ихэр хүүхдүүдтэй болно оо. Миний мөрөөдөл ч сайхан мөрөөдөл шүү.

"My Man" |S1|Where stories live. Discover now