"ХӨӨЕ, НА ЖЭМИН ЭХ БАРИГЧ ЭМЧ ЮМ БОЛ ЯМАР НЭГ ЮМ ХИЙГЭЭЧ!" гээд байдаг чадлаараа орилсон ч Жэмин бүр амаа ангайгаад таг гацчихав.
Энэ бид хоёрын эмч ч гэж угаасаа хаашаа харсан юм байхав. Ёстой аятайхан л төрөх минь.
Манайхан сандралдах бол өнөө Жэмин чинь халааснаасаа утсаа гаргаж ирснээ "Түргэн тусламж мөн үү? дуудлага өгөх гэсэн юм"
Жонни "Яана аа, яадаг билээ хайраа би яах уу?" гэснээ гэдсэн дээр чихээ наагаад "Миний бяцханууд наанаа түр байж байгаарай" гэхэд нь түүнийг цохиж "Ёооё, Жонни Сүх!"
"Жонни Сүх бишээ Жонни Со"
Би түүний үснээс зуурж аваад "Би яагаад ингэж өвдөх ёстой юм бэ? Чамайг дараа нь өшиглөнө дөө!"
"Тайван тайван, дүлээд миний хайр дүлээрэй"
Тэн "Ханиа тайван байгаарай, намайг бод тэгээд тайвшир"
Жэмин гараа савчууоан амьсгаадаж *Амьсгалаарай. Гол нь тайван байх хэрэгтэй"
На Мин "Гүнзгий амьсгаа ав"
Удалгүй түргэн ирэхэд гэнэт гэдэс базлахаа больчихов. Юу вэ, миний бяцхануудаа?
Жоннигийн гараас татаад "Өвдөхөө больчихлоо" гэтэл бүгд духаа алгадав.
+++
"Миний бяцханууд яг хугацаандаа төрөх гээд байгаа юм уу?" гээд гэдсээ илэнгээ нөгөө хэдийн тэнэг яриаг сонсоод сууж байтал дахиад өвдөөд эхлэх чинь. Гэхдээ бүр илүү хүчтэй. Ёооё, за тайван байх хэрэгтэй.
Гүнзгий амьсгаа аваад сууж байтал бүр биш болоод явчихлаа шүү. Одоо жинхнээсээ төрөх гээд байгаа юм уу бяцхануудаа?
"ЁООЁ!" гээд ёолтол нөгөө хэд чинь над руу гайхаж харснаа тоолгүй нөгөө тэнэг яриагаа үргэлжлүүлэв.
Өө, одоо бүр тоох ч үгүй байх шив дээ. Тэр Жонни Сүх гуай одоо юу вэ? Жонни Со гэнэ шүү минийхээр бол Сүх за! Сүх Ёну, Жонни Сүх лаяк!
"ЁООЁ АЛЛАА!" гэж орилтол Дуёон "Зүгээр, зүгээр 7 хоног гүрий"
+++
Би орилсоор байгаад дахиад түргэн дуудтал дахиад л өвдөхөө больчихсон. Яг яана гээд байгаа бяцханууд вэ?
Дуёон надад нэг гүзээлзгэнэтэй сүү өгснөө "Энийг архи гэж бодоод уугаад суу. Уйдаж байгаа байлгүй"
"Ойлголоо"
Ёооё..за байз байз дахиад өвдөөд байна уу даа? Хүүеээ бяцханууд минь ээ төрвөл төрчхөөч дээ битгий ээжийгээ бас тэр түргэний эмчийг зовоо л доо.
"ЁООЁ ЯГ ТӨРӨХ НЬ!"
Дуён "7 хоног гүрий!"
Жонни "Зүгээр ээ, хайраа байж байгаад өвдөхөө больчихно"
"ЁООЁ ТӨРЛӨӨ!" гэхтэй зэрэгцэн ус минь гарчихав.
"ААА УС! ТӨРЛӨӨ!"
+++
Эмнэлэгт ирчихсэн дусал залгуулж байтал Жонни ээрч муурсаар "Яана аа хайраа зүгээр үү, өвдөж байна уу?" гэхэд нь өвдөөд ярих тэнхэл үнэндээ л байхгүй байсан болохоор өвдсөндөө дургүй хүрээд түүн рүү дунд хуруугаа гаргалаа.
Жонни түргэхэн шиг гарыг минь атгаж аваад "Жаахан соёлтой миний хайраа. Намбатай төрдөг юм шүү" гэхэд нь гараа татаж, дахин дунд хуруу гаргалаа.
Эмч "Нөхөр нь хамт орох уу?" гэтэл Жонни "Вуав, тэгье л дээ"
Миний бяцхануудаа ээжийгээ ямар их өвтгөдөг юм бэ?
"Жонни Сүх муу өндрийн илүүдэл минь. Би өвдөөд байна. Дахиж надад бөмбөг залгиулбал үхсэн гэж мэдээрэй!" гээд түүний үснээс зулгаалаа.
Эмч "Дүлээрэй, сайн дүл хүүхэд бүтэх аюултай шүү"
"Дүлээрэй"
"Дүл!"
Би эмч рүү дунд хуруу гаргаад "Дүлж л байна шүү дээ!"
Жонни "Тийм ээ, миний хайр дүлж л байна шүү дээ!"
Сүүлийн удаа гүнзгий амьсгаа аваад хүчтэй дүлтэл хамаг бие минь сулран хүүхдийн уйлах дуу өрөө дүүрэн хангиналаа.
"Одоо дахиад. Дахиад ганцхан!"
Бие тэнхээгүй байсан ч Жоннигийн гараас чанга атгаж, шүдээ зуун дүллээ.
"Дахиад жаахан!"
Өөрийн эрхгүй нулимс минь урсан нүдээ анитал Жонни гараас атган духан дээр үнсээд "Миний хайр чадлаа. Хоёулаа ингээд хөөрхөн ихэр хүүхдүүдтэй боллоо шүү дээ" гээд уйлахдаа арай яадан хэлэв.
Эмч хүүхдийг минь бидэнд тэврүүлээд "3,100гр хүү, 2,900гр охин" гэх нь тэр.
Жонни "Уг нь хоёр хүү?" гэснээ бүр илүү уйлан "Бид хүү, охинтой боллоо"
Ямар жижигхэн юм бэ? Миний биеэс гарсан гэж бодохоор л. Нулимсаа арчин ихрүүдийгээ тэвэрлээ.
Жонни "Баярлалаа, хайрт минь баярлалаа"
---
~Ихэр<3
YOU ARE READING
"My Man" |S1|
Romance"Би чамд сайн" "Аан тэгсэн үү? надад хамаагүй ээ" "Тэгвэл би чамтай заавал үерхэнэ. Бүр нөхөрөө болгоод насан туршдаа аз жаргалтай амьдарсан ч чадна" "Бүтэхгүй л болохоос биш гоё мөрөөдөл байна шүү. Амжилт!"