"Пак Риёон зөв зөнөөрэй!" гээд дүүгийг сүүг нь өгөн над руу муухай харсаар хэлэв.
"Ойлголоо" гэхэд "Чи хэзээ ойлгодог байсан юм. Дахиж зодоон хиймээр байвал надтай зодолдоорой" гэчихээд өрөө рүүгээ орлоо.
Би аав руу харж хэлээ гаргаад "Хяргуулах гэж байна шүү"
"Ууг нь буруу л даа гэхдээ миний охин хааяа бас биеийн чилээгээ гаргаж байх хэрэгтэй одоо харин чог чог" гээд зурагт руу компьютераа холбон тоглож эхэллээ.
"Би өнөөдөр яг л Кано шиг байсан. Нэг хөвгүүний гэдэс рүү нь үсэрч жийгээд л өнөөх маань миний жийлтэнд хойшоо унаад л ёстой кино ки-" гээд аавд өдрийн зодооноо ярьж байтал ээж үг тасалдуулан нуруун дээр чанга цохилоо.
+++
*Маргааш*
На Мин "За, та гуай зодоон цохион яасан гэнэ ээ? сонгоны хичээл гээд 2 цаг л түр өөр ангид орсон биш бүр кино шиг юм сонсогдох юм аа" гээд гараа элгэндээ тэврээд шалгааж эхлэв.
"Бараг л кино хийлээ шүү дээ" гэтэл Жэхён хажуунаас "Амьдрал амьдрал" гэчихээд өөрийгөө тольдож байгаа надаас "Чи яагаад өөрийгөө толинд хараад байгаа юм?"
"Тэгээд өөр хэнийг харах юм?"
"Өөрийгөө" гээд Жэхён бид хоёрыг тэнэг юм яриад зогсож байтал цаанаас онол Жэмин, Арав Читафон хоёр хэлхэлдсээр ирж байна.
Арав Читафон "Ёооё миний хайраа наад нүүр чинь юу вэ? Хэдэн метр газар асфальтан зам дээр чирүүлчихсэн юм уу? Хэн миний хайрыг ингэсэн?" гээд нүүрэнд хүрж үзэн хэлэхэд нь гарыг нь цохиод "Цаашаа цаашаа!"
Жэмин "Өчигдөр намайг гарсны дараа юу болсон бэ?" гээд нүдээ онийлгосоор асуухад нь "Кино кино. Жонни бид хоёр зодолддог Ороомоо, Жуулий хоёр шиг л байлаа шүү дээ"
Арав Читафон "Ороомоо, Жуулий?"
Жэмин "Онолын хувьд Ромео, Жульет!"
+++
Жэмин, На Мин хоёр бие даалтаа хийх гээд түрүүлээд явчихсан харин Арав Читафон гуай баахан л "Хайраа" гэж орилж байгаад саяхан явлаа.
"Юну миний найзаа явж шалаа зүлгье дээ" гээд ширээ дэрлэн унтаж байгаа Жэхёны чихэн дээр нь орилж сэрээлээ.
"За тэр, нэг нүдэнд нь 3,4 давхар давхраа орчихсон ч байх шиг. Бос бос! тэр заалны шал намайг зүлгээтхээч гээд хүлээж байгаа" гээд нойрмог Жэхёныг чирсээр зааланд иртэл Жонни аль хэдийн угаагаад эхэлчихсэн байв.
Эвшээн зогсох Жэхёны ам руу нь гаатай бохь шидчихээд алчуур аван шал зүлгэх ажилдаа орлоо. Ширхэг ч хар зураас үлдээхгүй угаах ёстой.
Шалаа зүлгэнгээ үе үе Жонни руугаа хайрын харц шидээстэй. Би ч бас тэгж байгаад боломжыг алддаггүй хүн шүү.
Жэхён хажуунаас "Хөөе, битгий гаж донтой хүн шиг тэгж ширтээд аймаар инээмсэглээд байгаач зүүдэнд ормоор юм. Хүний наймаачин шиг!" гэж шивнэв.
+++
3 цаг зууралдсаны ширхэг ч хар зураас үлдээсэнгүй шалан дээр өөрийнхөө царайг тольдтолоо угаалаа даа.
Угаалгын өрөө орчихоод иртэл 3 охин ороод ирчихсэн учиргүй Жонни, Жэхён хоёртой маяглалдан зогсож байв. Харин цаана нь Тэюун,Жонү хоёр унтаад байгаа юм уу хаашаа юм.
Жэхён, Жонни хоёрын голд орж зогстол нөгөө охидууд чинь над руу цэхэлзээд эхлэв.
Нэг охин нь Жоннигийн гар руу цохин амаа дараад айлгүйтэж инээгээд л ямар кино үзчихсэн шуламнууд вэ?
Голын охин нь "Бид хөвгүүдтэй юм ярьж байна л даа. Чи цаашаа байчихгүй юу!" гээд долоовор хуруугаараа цээж рүү минь чичилсээр хэлэв.
"Хуцаж байх шив"
Жэхён "Хөөе охидоо!" гээд хөмсөгөө атиралдуултал аальгүй хоолойгоор "Жэхён аа" ч гэх шиг.
Би шууд тэр охиныг үсдэж аваад доош тонгойлгон өвдөгдлөө. Жонни, Жэхён хоёр орилох бол нөгөө хоёр охины нэг нь миний үснээс зулгаагаад авчихдаг байна шүү.
"Чамайг халзан болгоод өгье л дөө!"
Нөгөө гурвыг болгож өгч байтал Жонни, Жэхён хоёр, өнөөх унтаж байсан Тэюун, Жонү босоод ирчихсэн тэр 4 тал талаас минь татаад намайг салгах гэж оролдсоор, би юу гэж энэ шуламнуудыг тавих вэ дээ үсдээд л байлаа.
Сүүлдээ бүр ядраад аргагүйн эрхэнд тавитал гараар дүүрэн үс болчихсон байв.
Ингэж биеийн чилээгээ гаргаж байх зүгээр гэж аав хэлсэн тийм ээ.
"Миний хайрт руу бас хайрт найз руу минь сээтэгнэвэл ийм юм болдог юм шуламнуудаа!"
Тэр 3 охиныг дээр дээрээс нь давхарлан тавьчхаад гаран дахь үсээ гөвсөөр эргээд хартал хөвгүүд бүр цуцчихсан нааш хараад сууж байна.
"Яасан?" гэтэл Жонү гараа савчуулж "Чамаас л айж амьдаръя, бурхан минь"
Тэюун "Чи wonder woman юм уу?"
Жэхён "Риёон аа...за юу ч биш дээ"
Жонни "Охин хүүхэд байж наад нүүр амаа! үнэндээ л эвгүй охин"
~Хааяа Риёон шиг зодоон хийхэд ер нь зүгээр шүү😆
YOU ARE READING
"My Man" |S1|
Romance"Би чамд сайн" "Аан тэгсэн үү? надад хамаагүй ээ" "Тэгвэл би чамтай заавал үерхэнэ. Бүр нөхөрөө болгоод насан туршдаа аз жаргалтай амьдарсан ч чадна" "Бүтэхгүй л болохоос биш гоё мөрөөдөл байна шүү. Амжилт!"