СНАР 21

879 114 33
                                    

/Жоннигийн талаас/

Танихгүй залуутай хүзүү сээрээ юутай ийтэй нь холбоод байсан байж "Айн?" гэнэ үү?

"Албаар хардуулах гээд байдаг юм уу? хаашаа юм!" гээд ширүүхэн хэлтэл нүдээ бүлтийлгээд "Хардаад байгаа юм уу?"

"Үгүй ээ, тэгээд яагаав хардаад байна хардаад үхлээ!"

"Вуаа, миний хайр чинь" гэсээр гараас сугадах гэхэд нь ширэв татаад "Цаашаа цаашаа!"

"Аая, худлаа дуртай байж миний хайр ингэж жүжээд яахав дээ. Би нэг өвдөг дээрээ сөгдөөд гуйх уу?"

"Юуг?" гэхэд нэг өвдгөн дээрээ суугаад "Миний найз залуу болох уу? Жонни Со" гэв.

Юу гэнэ вэ энэ эвгүй охин чинь? Их юм үзэх нь ээ.

"Хөөе, зөвшөөрөхгүй юм уу?" гэхэд нь гараас нь татан босгоод "Энд байгаа хүмүүсээс ичээч!" гэхэд сахилаггүй царай гарган "Ичиж яах юм тэ-" үгийг нь тасалдуулан өөр рүүгээ татаад уруул дээр нь үнслээ.

Чи үнссэн юм чинь одоо би үнсэх нь зөв биз дээ Пак Риёон? Үнэндээ л эвгүй охин шүү.

/Риёоны талаас/

Зүрх бараг дэлбэрэх нь ээ.

Дуртай байж жүжээд л, ингээд үнссэн юм чинь минийх болсон гэж ойлголоо шүү хайраа! Хоёулаа гоё хурим хийгээд, хөөрхөн ихэр хүүхдүүдтэй болно шүү.

+++

*Маргааш*

Яасан сайхан өглөө вэ? Нар ээгээд шувууд жиргээд л. Сэрүүлэгнээсээ өмнө сэрээд л бас 4 жил араас нь гүйсний эцэст Жоннигоо зөвшөөрүүлж чадсан болохоор янзын сайхан байна аа.

Хажууд унтах хачин согтуу арьс гуайг цохьчхоод Жэхёныг яаж шуухан байна харах гээд том өрөө рүү очтол буйдангаас уначихсан тэгсэн Рисон толгой дээр нь суучихсан үгүй ээ нээрээ...

Сүрхий согтохгүй шүү энэ тэр гээд л байсан байж эргээд орсон чинь согтчихсон сууж байдаг юм даа. Жонни байгаагүй бол энэ хоёр согтуу толгойг авчрах гэж зовох байсан байх даа.

Хоёр согтуу толгойг арай гэж босгоод Жэхёныг чирсээр алхаж байтал "Өчигдөр нээрээ Жонни яасан үерхсэн юу гээд байсан бэ?"

"Жонни бид хоёр үерхэж эхэлсэн ямар вэ дээ миний найз" гэхэд инээгээд "Миний ач шүү битгий мартаарай!"

"За болог ээ болог!"

Явсаар сургууль дээр иртэл Жэхён шууд л "Би чинь өчигдөр анх удаа согтож үзлээ шүү дээ!" гээд гавъяа байгуулсан юм шиг ангийнханд яриад эхлэв.

"Архи нь гараагүй байгаа юм байх даа?"

Би ч ёстой маасайтал инээсээр Жоннигийн өмнө очиж суутал над руу харсангүй.

"Неу, хайраа" гээд дуудтал ямар ч хариу алга.

"Хүүе, хайрт минь яасан бэ?" гээд гарт нь хүртэл гараа татаж аваад "Сарни! Чамд гомдсон!" гээд элгэндээ гараа тэвэрлээ.

Эмзэгхэн дэлбээ шүү.

"Уучлаарай хайраа, уучил уучил" гээд гуйж гуйж нэг юм уурыг нь гаргалаа.

Аятайхан л байхгүй бол ингээд уурлаад байвал хэцүүхэн л юм байна даа.

Шивон багш хаалга саван орж ирээд "Өмбүүнүүдээ!"

Би суудалдаа очиж суугаад "Та тэгээд фермийн эзэн юм уу?" гэхэд номоо дэлгэж "За, бараг л мөн дөө" ч гэх шиг.

"Аха-...багшаа танд ингэхэд эхнэр гэж хүн байна уу?"

Багш уулга алдсанаа "Ийм залуухан хүнтэй юун эхнэр яринам бэ?" гээд сүр болов.

Бүр нэг амьдрал үзээд, хэд хэдэн хүүхэдтэй болчихсон царайтай юм байж.

-----

"Хайраа"

"Ээ, хайраа л даа"

"Миний эмзэгхэн, энхрийхэн, ялдамхан хайр минь" гээд араас нь гүйсээр хэлтэл "Сарни!"

"Сартай шөнө гаргамааргүй сарны гэрэлд үзүүлмээргүй булбарай юм байгаа юм"

Жонни над руу муухай хараад "Тэр намхан Тэн дээ хэлээч! Чи чинь минийх болчихоогүй юм уу? Тэр Тэн чинь хайраа ч гэх шиг" гээд ширүүхэн хэлэхэд нь тэсэлгүй инээгээд "Үнсье"

"Үгүй ээ үгүй!"

"Үнсье л дээ" гэхэд дуртай дургүй хацраа өгөв.

Жонни гүнж, би ханхүү шиг л байх юм аа.

---

-Жонни: Бичээч уншигчидтайгаа нийлээд бөөнөөрөө бултаараа намайг муулж байгааг чинь мэдээд л байгаа шүү...Та нарт гомдсон за!

-Бичээч: Гомдоод яахав дээ Жонни Сүх минь! Тэглээ ч манай уншигчид гоё хүмүүс бий.

-Жонни: Жонни Со!

-Бичээч: Бичээч миний бие Сүх гэсэн бол Сүх за!

-Жонни: Өө лайтай айн. Риёон аа, эд нарыг зодоод өг дөө! тэр тусмаа энэ бичээчийг нь!!!

-Бичээч: Өө ёстой лайтай айн.

"My Man" |S1|Where stories live. Discover now