CHAP 3

1.3K 151 12
                                    

Өглөө сэрүүлгээ унтраачхаад дахиад ганцхан минут, ганцхан гэж хэвтсээр байгаад хоцорcон хүн 4 давхар руу мөлхөж байна.

Мөлхсөөр анги руу ортол хамгийн урд талын ширээнд хайрт Жонни минь сууж байв.

Өө золиг гэж, нээрээ эхний цаг сонгоны хичээл шүү дээ. Дүүрсэн хэрэг.

Багшаас зөвшөөрөл аваад суудалдаа суухад Жэхён ойртож "Наад нүүр царай, үс гэзэг чинь юу вэ?"

Сэгсийсэн үсээ янзалсаар "Гэрээс гараад гүйж байгаад уначихсан юм аа. Ядаж байхад Жоннидоо ийм байдалтай харагдчихлаа"

Багш "Хоёр сурагч нэг баг болоод хамтарч бие даалт хийнэ" гэхэд нь шууд л гараа өргөөд "Хайрт багш минь, би Со Ёнутай нэг баг болъё!"

Боломж олдсон дээр нь ашиглах л хэрэгтэй.

Жонни над руу хачин харсанаа багшид хандан "Үгүй ээ багшаа, би өөр хүнтэй хамтарна"

Юу гэнэ үү? Хөөе чи зүгээр л надтай нэг баг бол. Ирээдүйн эхнэр чинь энд байгаад байхад.

"Багшаа би сүүлийн хичээлд суугаагүй болохоор Ёнугаар заалгангаа хамт бие даалтаа хийчихье. Бодлогын чанартай байгаа биздээ? Ямар Жэхёнтай нэг баг бололтой нь биш, тэгвэл бид хоёрын гараас юу ч гарахгүй" гэхэд Жэхён намайг нударч "За, арай шүү"

"Үнэн л биздээ" гэж шивнэчихээд багшийн өөдөөс малийхад багш "За тэг дээ тэг, Со Ёну Пак Риёон хоёр нэг баг. Жэмин Да Вон хоёр, На Мин Жэхёнтай, Марк Хэчан хоёр харин Чэнлэ НинНинтэй болно шүү!"

Би бөөн баяр болсоор Жонни руу хараад инээхэд над руу нэг л ёозгүй хараад л явчихлаа даа. Бие даалт нэрийдлээр сайн найраад авдаг хэрэг ээ.

+++

Ташаандаа гараа тулан "Янзын уу? би ч овсгоотой л доо" гэсээр малийхад На Мин "Тэр Жонни чинь дургүй л байгаа харагдсандаа"

"Аа, удахгүй дуртай болчихно. Жэхёны найрах аргыг ашиглаад байвал болох байх. Жонниг ёстой хахаж цацтал нь хайрлаад, халамжлаад, бөөцийлөөд, бөндийлгөөд, бомбойлгойд, бумбай-" Жэмин үгийг минь тасалдуулан "Онолын хувьд юуг бомбойлгох гээд байгаа юм?"

"Хайрт Жоннигоо"

"Юуг нь?" гээд нүдний шилээ дээшлүүлэв.

"Жонниг"

"Харин тэгээд юуг нь юм?"

"Тэр юу чинь Жонни"

На Мин "Юу юуны чинь юу? Юу юу гээд байгаа хоёр вэ?"

"Үгүй ээ, юу болохоор юу"

"Тэгээд юу гээд байхад юу гээд байх юм юу яагаад байгаа юм?"

Жэхён "Юунууд нь юу болохоор юу юу юу гээд юу юуны юу?"

"Нөгө-...за мэдэхгүй ээ. Юун ч баахан юу вэ?"

Жэхён утсаа оролдоод л сүрхий чанга чанга инээгээд сүйд. Очоод харвал өчигдрийн охин байна.

"Би чамд найрах аргаасаа зааж өгнө өө, гэхдээ чи яг хэрэгжүүлж чадах уу?"

Толгой дохиод "Мэдээж шүү дээ"

"Чи ч яг баттай биш шүү бас л..."

"Хөөе, чи зүгээр дуугүй тусла зодно шүү"

"За, за, за муу дарамтлагч!"

На Мин хажуунаас "Та хоёр одоо болиоч! Гэснээс нөгөө Тэн яасан?"

"Юун Тэн?" гээд хөмсөгөө атиралдуулан асуутал На Мин "Яагаав нөгөө чиний ардаас гүйгээд байдаг нэхэл хатуу Тэн"

"Аан тийм, ойрд харагдаагүй ээ. Тэгэ-... Явж хайртыгаа найрах гээд байхад битгий яриа өдөөд бай л даа!" гээд үсээ хаялсаар загварын алхаагаaр алхаж байснаа эргэж хараад Жэхёныг дуудан "Энэ мөн үү?" гээд хагас доош суун догонцон явахад Жэхён алгаа ташаад "Миний найз яалт ч үгүй супер!"

Дээд давхар руу гараад Жоннигийн анги руу ортол Жонни ганцаараа хичээлээ хийгээд сууж байв.

Яасан ч царайлаг юм. Дахиад дуралчихав уу яав?

Үсээ чихнийхээ ардуур хийн аль болох хөөрхөн байхын хичээн хажууд нь суулаа.

Жонни надад утсаа харуулан "Энэ сургууль байвал яаж байна?"

"Тийм ээ, болох юм байна"

"За, тэгвэл судлаад танилцуулгыг нь хийцгээе..."

Би Жоннигийн ярьж байгаа зүйлийг сонсохгүй түүнийг ширтээд л суугаад байлаа.

Боломж олдсон дээр нь гэж бодоод хурдхан шиг хацар дээр нь үнсэхэд Жонни суудлаасаа босон "Хөөе, яаж байгаа юм?  Чамайг эвгүй охин гэж мэдсэн юм аа. Ерөөсөө багшид хэлээд өөр хүүхэдтэй хамтарна!" гэж орилоод сүйд болов.

"Яадаг туяхан согоо вэ?"

Жонни ер нь эрэгтэй нь юм уу, эмэгтэй нь юм уу?

Над шиг ийм сэргэлэн шийдэмгий охин ч угаасаа байхгүй л дээ. Жоннигоо аваад суухдаа л сууна даа.

"My Man" |S1|Where stories live. Discover now