СНАР 27

838 99 27
                                    

Өглөө сэрээд Жоннигоос хариу ирсэн эсэхийг шалгатал хариу ирээгүй миний бичсэн зурвасууд л харагдлаа.

Яагаад уурлачихав даа, Жонни минь. Эмзэгхэн дэлбээ шүү.

Санаа алдаад босон ажилдаа явахдаа бэлдлээ.

Нүүрээ будаад сууж байтал Жэхён Рисоныг тэвэрсээр сүр сар хийн орж ирэв.

"Хар өглөөгүүр унтаач дайсны цэргүүдээ" гэтэл Жэхён "Болно оо, бараг нөгөө шулмын нүүр шиг зузаан болчихлоо. Гэснээс тэр шулмын будаггүй царай аймаар шүү. Бүр аймшгийн кинонд тоглосон ч болохоор"

Би инээсээр уруулаа будаж байтал Жэхён "Наад өнгө чинь л ёстой үнсээд авмаар гоё өнгө шүү" гээд мэлэн хойлог, мэдрэл муутай бүдүүн хоолойгоор инээгээд Рисон түүнийг дуурайж инээгээд л. Энэ Рисон яг Жэхён шиг болчихсон. Хийж байгаа үйлдэл, яриа гээд жижигхэн Жэхёнтай ярьж байгаа юм шиг.

Рисон "Ээжээ, зайрмаг авчраарай"

"Наад ааваараа авахуул"

"Жэхён аав мөнгөгүй" гэхэд нь шогшроод "Тэгвэл хөгшин ааваараа авахуул даа" гээд гутлаа өмсөн гэрээс гартал Жонни үүдэнд духан дээрээ хамаг нүүрний арьсаа овоолчихсон хачин царайлаад зогсож байна.

Очин хацар дээр нь үнсэх гэтэл надаас холдоод намайг дээрээс доош гүйлгэж харж байгаад түрүүлэн алхлаа.

Ганц үг дуугарчихад яах вэ дээ.

Араас нь дагаад алхаж байгаад өсгийтэй гутал өмсчихсөн байсан тул далий гишгээд шагайгаа дарсаар доош тонгойтол Жонни эргэж харснаа шогшроод нааш ирэн гараас хөтлөж үргэлжлүүлэн алхлаа.

"Хайраа" гээд дуудтал хариулсангүй.

"Яагаад уурлачихсан юм бэ? хэлчих л дээ" гээд яриа өдөхийг хичээсэн боловч амжилт олохгүй явсаар ажил дээр ирэн Жонни шууд л хэлтэс рүүгээ яваад орчихов.

Би ч мөн багийнхантайгаа мэндлээд ажилдаа орлоо. 1 сарын дадлага хийж байгаа болохоор эхлээд кофе зөөхөөс эхлүүлээд л юм, юм хийнэ дээ.

Жонни руу

-Хайраа яагаад уурласанаа хэлчих л дээ.

гэж бичлээ. Дэндүү эмзэг дэлбээ юм аа. Жаахан зүйл боллоо шууд уурлаад гомдчихно. Тэгээд л би дүрмийн дагуу уурыг нь гаргах гэж үнсэж үнгээд адал явдалтай хайр шүү.

+++

Юүта нааш ирэн "Төлөвлөгөөнд байгаа энэ зураг төсөл үнэхээр гоё юм аа. Том талбай дээр баригдахыг ч хэлэх үү" гэхэд нь толгой дохин "Тийм ээ, надад бас тэгж санагдсан" гээд бид хоёрыг ярилцаж байтал гаднаас Жонни гартаа олон хавтас барин орж ирээд Жү ахлахад өгчихөөд над руу муухай харсаар гарлаа.

Яг яана гээд байгаа хайр вэ?

Үргэлжлүүлэн ажилчидтайгаа шинэ төсөл маань ямархуу байх талаар ярилцан бас бус зүйл хийсээр ажлын цаг дууслаа.

Хүзүүгээ эргүүлэн мөрөө хэд базалчхаад босон цүнхээ аваад Юүтатай хамт гарлаа.

Жоннигийн хэлтэс бас л тараагүй байна. Жэхёныг дуудаад хамт гадуур суухаар болон удаа ч үгүй Жэхён хүрээд ирлээ. Миний хамт шороо идэж өссөн найз минь гээд ёстой сүйд.

Бид гурвыг ийн зогсож байтал Жонни хөмсөгөө зангидсаар гарч ирээд нэг л ёозгүй харсаар нааш дөхөв.

Жэхён "Наад хөмсөг чинь нийллээ бас яасан уурлачихсан юм уу?" гэхэд нь би толгой дохиод Жоннигийн гарaас нь хөтлөх гэтэл гараа татаж авав.

"Танилц, Риёон бид хоёрын сайн найз Юүта" гэхэд Жонни гар бариад "Ёну! Риёоны Н-Ө-Х-Ө-Р болон хүн нь!!!" гээд учиргүй ширүүхэн өөрийгөө танилцууллаа.

Юүта гайхсаар "Аан танилцахад таатай байна" гээд бид 4 копаниас гаран шарсан махны газар орж ирээд мах болон хэдэн шил архи захиаллаа.

Бид 3 юм ярих бол Жонни дуугүй л архиа уугаад хааяа хааяа нэг над руу муухай хараад л.

Ерөөсөө болохгүй нь ээ.

Би Юүта, Жэхён хоёрт хандан "Нэг ажил гарчихлаа бид хоёр түрүүлээд явлаа шүү. Уучлаарай" гээд бостол Жонни бас босоод араас гарч ирлээ.

Түрүүлэн алхаж байгаад гэрийн үүдэнд ирэхэд огцом эргэж хараад "Жонни!" гэхэд ухас хийн цочсоноо цэхэн, цохон хийгээд эхлэв.

"Яагаад уурлаад ингээд өдөржингөө муухай хараад юу ч дуугарахгүй байгаа юм бэ?" гэхэд хариулсангүй.

"Жонни, би хариулт хүлээгээд байна шүү" гэхэд дахиад л хариулахгүй болохоор нь гэр рүүгээ орох гэж байтал ардаас "Чи чинь өөрөө..."

"Яасан гэнэ ээ?" гэтэл гараас татан өөр рүүгээ харуулаад "Чи чинь өөрөө өчигдөрөөс хойш саяны тэр Юүтатайгаа чухам л байгаад байсан биз дээ"

Өө эмзэг дэлбээ гэж.

"Энэнээс болж уурласан юм уу?" гэхэд толгой дохилоо. Түүнийг цохиод "Тэгээд хэлчихгүй чи нээрээ сонин хүн бэ?" гээд муухай хартал өөдөөс өрөвдөлтэй царай гаргаад намайг тэвэрлээ.

"Мэдэхгүй ээ, хамт инээгээд зогсож байхыг чинь хараад бүр уур хүрээд..."

"Одоо уур нь гарсан уу?"

"Үнсвэл гарлаа"

"Ёооё, энэ хүнийг дээ"

Дахин нэг цохичхоод үнстэл ярзайтлаа инээж энэ тэр. Ер нь үнсүүлэх гээд албаар ингээд уурлаад байдаг юм бол уу?

"My Man" |S1|Where stories live. Discover now