СНАР 25

833 89 54
                                    

"Ёооё, Жонни би шатаж үхлээ" гээд намайг чанга тэврээд нам унтах Жонниг түлхтэл сэрсэнгүй гараа улам чангалаад байв.

"Толгой хагарах нь би босож ус уумаар байна тавь л даа!" гэтэл гэнэт нүдээ нээгээд "Намайг уух уу?"

"Айн?" гэхэд гараа аваад "Юу ч биш дээ" гээд цааш хэвтэв.

"Их юм үзэх нь ээ"

Босон хувцасаа өмсөөд шартсан царайгаа аятайхан болгочхоод Жэхён, Жэмин хоёрын өрөөнд ортол бие биенийгээ чанга тэвэрчихсэн таатай нь аргагүй унтаж байна.

Очин өшиглөтөл Жэхён цочиж сэрээд "Ёооё ус! яг үхлээ" гээд боож үхэх гэж байгаа ямаа шиг орилтол Жэмин бас сэрээд "Ус!"

"Та 2 өөрсдөө ус!" гэчихээд Дуёон, На Мин хоёрын өрөөнд ортол аль хэдийн босчихсон ёстой цоглог сууж байв.

"Хөөх, та хоёр чинь бүр сурчихсан юм биш үү?" гэхэд Дуёон үсээ хойшлуулан ярзайтлаа инээгээд "Аан, бас 3 жил уусан туршлага байна аа, байна, байна шүү"

"Болог ээ болог"

Буцан өрөө рүүгээ ортол Жонни унтаж л байна. Өчигдөр яаж овоо уурлаагүй юм. Байнга аргадаж үнсэх гэж нээрээ.

Үсийг нь хойшлуулаад хацар дээр нь үнстэл түлхэж энэ тэр зүгээр байгаарай.

Ярвайсаар цохитол цочин нүдээ нээгээд "Айн юу яасан? архи?" гээд сэрж байдаг шүү.

+++

Жэхён "Нахих уу?"

Жэмин толгой сэгсэрч "За, тэгж нохойн замаар ороод яахав өнөөдөртөө зүгээр амарцгаая"

Дуёон "Тэр нь дээр амрах гэж ирсэн шүү дээ"

На Мин "Гарч сайхан агаар амьсгалъя"

Жонни "Дэмжиж байна"

Би бүгдэн рүү нь ээлжилж хараад "Ёстой бурж, бүлтэрч өгч байх шив дээ. Харна аа та нарыг!"

+++

*Орой*

Жэхён "Энэ жилийн сүүлчийн архидан согтууралт албан ёсоор эхэлснийг мэдэгдье. Өнөөдөр манайд брэнд байхгүй ээ, сөжү болон шар айраг маань л байна гэхдээ зүгээр ээ. За алив хундагануудаа наашаа!" гээд архи хундагалав.

"Сүүлчийнх энэ тэр гээд сайхан бүлтэрч байна аа. Дөнгөж 10 сар болж байхад яг сүүлийнх байлаа юу?"

"Аа дуугүй л уу!" гээд бүгд хундагаа аван тулгалаа.

Жэминд хандан "Миний найзад ингэхэд болздог, за болздоггүй юм аа гэхэд ядаж харж явдаг бүсгүй байна уу?" гэхэд толгойгоо сэгсрэн "Надад зөвхөн мэс заслийн хайрт хутганууд минь л харагддаг"

"My Man" |S1|Where stories live. Discover now