СНАР 32

729 93 10
                                    

Жэхён өрөөнд орж ирчхээд хошуугаа унжуулж "Алив, миний муу архины найз нь унтаж байгаа юм уу?" гээд Жоннигын хажууд очин хэлэв.

"Наад үнэн танараа! усанд орооч"

"Орлоо, орлоо. Өглөө ах эгч хоёрт мэдэгдэхгүй гээд мумми шиг л унтлаа шүү дээ" гээд чанга инээхэд нь Жонни сэрээд "Ёооё, толгой хагарлаа"

Жэхён "За, нэг шараа тайлж шар айраг уух уу?" гэхэд нь би түүн рүү дэр авч шидээд "Битгий миний хайрыг уруу татаад бай даа"

"Танай хайр чинь өчигдөр надаас илүү дуртай уугаад байх ч билээ" гэчихээд Жоннид хандан "Хамаа, бос бос гоймон идье" гээд өрөөнөөс гарав.

"Хамаа ч гэх шиг"

Жонни хэсэг тааз гөлөрч хэвтэж байснаа над руу хараад "Өчигдөр хайр нь ёстой солиорч өгсөн үү?"

"Үгүй, харин ч танагтай байсан...гэж хэлж үзэх юмсан" гэтэл Жонни хөхрөөд "Тэюунд л баахан шахуулчихсан юм"

"Одоо бос" гэтэл Жонни боссоноо учиргүй дэвхцэж гүйгээд "Ажил?"

"Чөлөө авчихсан. Юу гэж тэгээд архи үнэртүүлээд компани руу явах вэ дээ, хонгор минь"

+++

Жэхён хогийн сав ухсанаа "Пак Рисон!" гэж орилоход Рисон өрөөнөөсөө гэрлийн хурдаар гүйж ирэв.

Хогийн савнаас зайрмагны уут гаргаж ирээд "Надаас нууж зайрмаг идсэн юм бий вий сий дий?"

"Тэгээд тантай хувааж долоох байсан юм уу?"

"Тийм" гэхэд Рисон ярвайн амаа дарсанаа өрөө рүүгээ буцаад гүйчихэв.

Би Жэхёныг шоолж инээгээд "Битгий заваараад хогийн сав ухаад бай л даа"

Жэхён үгэнд оролгүй үргэлжлүүлэн хогийн сав ухаж байгаад "Аааааааа!" гээд гэрээр дүүрэн ориллоо.

"Надаас нарийхан орилж байгааг нь сонсoод байгаарай!"

Жонни гүйж очоод "Яасан?" гэтэл нэг юм ухаж гаргаж ирсэнээ Жоннид үзүүлэв.

"Яачихав аа?" гэхэд Жонни нааш нэг л ёозгүй хараад эхэллээ шүү. Би амандаа үгэлсээр очтол өнөөх тестийг минь барьчихсан зогсож байв. Энэ муу Жэхёныг дээ!

Жонни "Хайраа энэ" гээд нөгөө тестийг надад өгөхөд нь нүдээ эргэлдүүлсээр хартал хоёр зураас байх нь тэр.

Ээ бурхан, будда, Есүс Христ минь!

Энэ чинь шалгасны дараа ганц л зураас байсан биз дээ? Ёооё, даанч тийм байх аа бие хаа нэг л биш байсан юм.

Намайг гайхан зогсоход Жонни гэнэт уйлсаар тэврэв.

Жэхён бас нүүрээ дарж уйлаад маяглаж байх шив.

"Хөөе, дуу хорь!" гэж орилтол нөгөө уйлж байсан хоёр чинь дуугүй болоод наашаа харлаа.

Жонни "Яасан бэ хайраа?"

"Дахиад шалгаж үзнэ"

+++

"Хайраа...би аав болчихож байгаа юм уу?" гэхэд нь би мөн адил уйлаад "Мэргэжлээрээ сайн ч ажиллаж чадаагүй байж ингээд хүүхэдтэй болчих гэж одоо яана аа" гээд уйлахдаа арай яадан хэлтэл Жонни над руу хараад "Юу гэнэ ээ?"

"Хоёулаа сайн ч мөнгө хурааж амжаагүй шүү дээ бас хуримаа ч хийгээгүй" гэчихээд түүнийг цохин "Ер нь чамаас болж байгаа юм хүний цамц оролдоод зүгээр байлгахгүй байсан муу тэнэг!" гэтэл дахин намайг тэврээд "Би сайн аав байж чадна шүү дээ"

Би бүр илүү уйлан "Хэн чамайг чадахгүй гэсэн юм!"

Жонни нурууг минь илэн дараа нь хацар дээр үнсээд "Баярлалаа. 30 гараад хүүхэдтэй болно гэдэгт бүр итгэчихсэн байсан юм" гээд уйлсаар л байв.

"Тэнэг Жохённи!"

+++

Жэхён учиргүй инээснээ "Яана аа, одоо тэгээд миний жижигхэн найз ингээд ээж болчихов уу?"

"Тэгээд чи ээж болох юм уу?" гэтэл ширэв татаад "Хүн эрхлүүлж байхад муухай ааштай гэдэг нь!"

"Аав ээж хоёрт яаж хэлэх үү? Аав ч баярлана, ээжийг бол төсөөлөх ч юм биш" гэхтэй зэрэгцэн хаалганы код хийх чимээ гаран ээж, аав хоёр ороод ирэв.

Мэдрээд байдаг юм байх даа?

Аав "Өө, миний хүүхдүүд ирчихсэн юм уу?"

"Өчигдөр энд хоносон шүү дээ, ааваа" гэтэл духан дээр үнсээд "Миний хөөрхөн охин" гэв.

Оройн хоолны үеэр аав ээж хоёрт хэлэхээр боллоо. Жэхён гэж нэг юм гөлийчихөөд шууд хэлчих гээд байх юм аа.

Хоолойгоо засан "Нөгөө юу..."

Аав "Юу юм миний охин?"

"Нөгөө...би...би жирэмсэн" гээд нүдээ тас аниад итгэл муутай хэлээд нүдээ нээтэл Жэхён уйлах бол аав ээж хоёр гайхчихаж.

Энэ Жэхён одоо уйлаад юу вэ?

Тэгснээ аав шууд уйлан "Миний нялх охин" гэх бол ээж бас уйлаад эхлэв.

Аав намайг барьж авч духан дээр үнсээд дараа нь Жонниг үнсэж "Миний хүүхдүүд, ээ гялай, гялай ачийн зулай үнэрлэх нь"

Аав, ээж, Жэхён гурвыг хараад миний нулимс ч бас урсаад эхлэв. Жонни руу хартал доош тонгойчихсон бас л уйлж байв. Рисон муу жаал чинь харин инээгээд байдаг шүү.

~Одоо яаж ийж байгаад ихэр хүүхэдтэй болгоно доо xD

"My Man" |S1|Where stories live. Discover now