СНАР 31

782 93 21
                                    

"Жонни, хөөе Жонни Со!"

"Айн?"

"Цаг?

"Манайд цаг байдаг бил үү?"

"Харин ээ?"

"Арай л их уучихжээ"

"Хэлээд юу гэхэв" гэчихээд огцом бостол Жонни бас босоод "Ажил!"

Жонни дороо дэвхцээд "Роёон аа өмд өмд"

"Би Роёон энэ тэр бол биш шүү!" гэтэл Жонни хэлээ гаргаад маасайтал инээснээ "Аа, хайраа жаахан хэл ээдэрчихлээ" гэхэд нь түүн рүү өмдийг нь шидлээ.

Сүр сар хийсээр хувцсаа өмсөөд шартсан царайгаа аятайхан болгож байтал Жэхён Рисоныг тэврэн орж ирээд "Вуаа, манай архины хамтрагчид" гээд чанга чанга инээхэд Рисон гуай юуг нь ч ойлгоогүй байж Жэхёныг дуурайж инээгээд ч байх шиг.

"Рисон аа, эмэгтэйлэг инээгээч битгий наад Жэхён аавыгаа дуурайгаад мэлэн хойлог, мэдрэл муутай инээгээд бай"

"Бодолцож үзье, эгч ээжээ"

Жэхён "Та хоёр өнөөдөр ажилтай юм уу?" гэхэд нь хальт түүн рүү харчихаад "Тийм ээ"

"Бүтэнсайн өдөр амардаг гээд сүйд болоод байсан байж" гэхэд нь гэнэт нөгөө сандарч байсан хүмүүс чинь бие, бие рүүгээ хараад духаа алгадлаа.

Архины цагаан солио гэж энэ дээ.

Жэхён бахдалтай нь аргагүй инээснээ "Та хоёр намайг байгаагүй бол ч-"

"Бураад байлгүй өрөөнөөс гараатах аа" гэтэл бүр чанга инээснээ "Тэр байр энэ тэр худалдаж авсан юм бол тэрэндээ амьдраач" гээд өрөөнөөс гарав.

Жонни хүзүүгээ гилжийлгэж "Нээрээ хоёулаа байр авсан шүү дээ энэ яг архины хар солио"

"Цагаан солиог нь яая даа гэж байхад юун хар солио?"

+++

Жэхён гэрийн эзэгтэй шиг өдөржингөө гэр цэвэрлэчих юм. Амралтын өдрөөр минь хүртэл тайван байлгахгүй нь ээ.

"Хөөе, хөлөө өргө шал арчиж байгааг харахгүй байна уу?"

"Хөөе, битгий хог тариад бай наадхыг чинь би цэвэрлэдэг юм шүү!"

"Угаасан шалан дээр битгий гишгээд байгаач" гээд зогсоогүй үглэчих юм аа.

Бид хоёрыг кино үзэж байх хооронд гал тогоонд түжигнээд байсан нэг юм хийсэн бололтой дуудав.

Очин ширээний ард суутал урд нэг хачин царайтай юм тавьснаа "Амсаад үз"

"Энийг идээд үхэхгүй гэсэн баталгаа байгаа юу?"

"My Man" |S1|Where stories live. Discover now