CHAP 22

902 121 18
                                    

Аав "Жэхён аа, миний хүү нааш ир ээ!" гээд орилход Жэхён дуулгавартай нь аргагүй гүйж ирсэнээ шууд зурагт руу компютер залгаад аавд гар өгөөд өөртөө нэг гар аван дараа нь над руу бас нэг гар шидэв.

"Хөөе эвдэллээ!" гэхэд "Дуугүй бай! дуугүй бай!"

Рисон өрөөнөөсөө гарч ирээд миний ханцуйнаас татаад байхаар нь хартал инээж байснаа хэлээ гаргачхаад гүйлээ.

"Муу жаал чинь!"

Би тоглонгоо "Аав, энэ Рисон хэзээ хэлд орох юм бэ?" гэтэл "Удахгүй орох байх. Рижон 2 нас хүрээд ярьсан харин миний охин 3 ой нэлээн гаргаж байгаад ярьсан шүү" гэхэд нь Жэхён "Одоо тэгсэн чинь хэл ам нь айхтар хөгжчихсөн. Ёстой дийлдэхгүй"

Үргэлжлүүлэн тоглож байтал нүүрний арьс өрөөнөөс дэвтрээ барьсаар гарч ирээд "Та хоёр байгуулалтаа зурсан уу? Нарийн хэмжээсүүд дээр нь үнэндээ л тархи хүрэхгүй нь"

Би инээсээр "Чамд угаасаа тархи байдаггүй биз дээ?" гэхэд цэхэн цохон хийж ярвагнасаар буцан өрөө рүү орлоо.

Аав "Шивон хичээлээ ороод л байгаа юу?"

"Өдөржингөө Шивон ахын үрчлээтэй царайг уйдталаа хардаг шүү дээ аав минь" гэхэд инээгээд "Овортой золиг шүү"

Дунд ангид түүх ордог байсан Дунхэ багш ч царайлаг шүү. Ер нь Дунхэ багш чинь миний анхны хайр байсан юм байна шүү дээ. Арай дэндүү царайлаг шүү. Үгүй ээ нээрээ, насны зөрүү байгаагүй бол ч өдийд гэрлэчихсэн бүр хэд хэдэн хүүхэдтэй болчихсон "Хайраа" гэж дуудаад л...

Жэхён "Гэснээс математик ч яахав мэргэжилтэй минь холбоотой. Биологи, химийн хичээл амьдралд яг ямар хэрэгтэй юм бэ?"

"Дэлгүүрт орсоноо атом, масс нь тэнцүү болохоор энэ сүүг авъя аа эгчээ гэх юм уу?  Эгчээ сээр нуруутны аймаг гэхээр энэ загас бас багтах байх тэ? Энэ загас аль аймгийнх вэ? гэсэн чинь өнөөх худалдагч эгч хариуд нь Чэжү аралынх гэвэл яах уу? Гэснээс Нана маань яаж шуухан явдаг юм бол доо?"

Жэхён "Харин тийм ээ, нэг л их би сувилагч гэсэн хүн. Тэгээд дадлагын хагалгаанд орохоороо ухаан алдаж унаад л" гэхэд нь шогшроод "Төгсөөд эмч болно гэхээр л...бүр эх баригч эмч шүү. Төрөхөөр болбол Нана дээр лав очихгүй"

+++

Тоглож, тоглож байгаад өрөөндөө ороод утсаа хартал Жоннигоос бараг утас шатахаар их дуудлага ирчихсэн байв.

"Ээ, золиг гэж"

Цэнэглэгчээ салгаад Жонни руу залгатал авахгүй таслаад байна.

Гомдчихож л дээ. Одоо яаж уурыг нь гаргана аа? Уурыг нь гаргаж байна гээд ямар юм л бол барьж аваад үнсээд байлтай нь биш.

Утсаа ширтэж явсаар "Жэхён аа, Жонни ууралчихлаа одоо яах уу? Өнөөдрийн 4 дэх уурлалт...гомдолт ч гэх юм уу?" гэхэд Жэхён чог чог тоглонгоо "Үнэндээ л эмзэг дэлбээ, туяхан согоо, үс хялгас, тоос тортог юм аа"

Аав хажуунаас "Охин хүүхэд юм уу?"

Жэхён "Хүйс нь тодорхойгүй" гэхэд нь түүнийг цохиод "Гүнжлэг ханхүү"

+++

"Хайр хайр хайр хайрын дээд хайрт минь уучилж өршөө би нь утсаа цэнэглээд бас сонсоогүй юм" гэхэд буруу харж зогсоод "Сарни сарни! гэхдээ жаахан байж байгаад сарниарай! хөөрхөн царайг чинь харна!"

"Хайраа"

"Чи өөрөө хайр!"

"Үгүй ээ чи хайр"

"Чи хайр!"

"Жонни Со хайр!"

"Пак Риёон хайр!"

Би үсээ хойш нэг илчихээд гараа ташаандаа тулан "Чи хайр гээд байгаа юм биш үү! Чи хайр мэдэв үү яах гээд байгаа хайр вэ?" гэхэд эргэж харан өөр рүүгээ татаад "Би хайр"

"Одоо л зөв ярьж байна"

"Гэхдээ л чи хайр шүү дээ" гэхэд нь түлхээд "Яадаг эсэргүү хайр вэ? цаашаа!" гэтэл "За уучил хайрт минь!"

Бид хоёрын байр солигдчихов уу? Жонни уурлаад би аргадах ёстой доо. За мэдэхгүй ээ уур хүрээд байна.

Буруу хараад зогстол өмнө минь гарч зогсоод намайг тэврэв.

"Яг үнэндээ би ч бас чамд сайн байсан шүү дээ Риёон аа"

Толгойгоо өргөн түүн рүү хараад "Хэзээнээс?" гэхэд инээмсэглэн "Эхлээд ямар ядаргаатай охин бэ? гэж боддог байсан чинь яваандаа дасаад төгсөх шалгалтын үеэр сайн болсон доо. Тэр төгсөлтийн үдэшлэг дээр би ч бас л шийдэмгий байсан шүү. Одоо ч хөгширч дээ. Удахгүй эрүү өвдөг нийлэх нь" гэсээр ёолов.

Цээж рүү нь цохин "Төгсөөд 1 жил л болж байж юу гэнэ вэ?"

"Нэг жил бас хугацаа шүү"

"Үнсье! үнсье гэснээс нөгөө бие даалт хийхдээ хацар дээр чинь үнссэн бодогдчихлоо. Боож үхэх гэж байгаа ямаа шиг орилоод сүйд болж билээ" гэхэд Жонни инээсээр намайг үнслээ.

"My Man" |S1|Where stories live. Discover now