СНАР 26

769 93 6
                                    

Өнөөдөр Жонни бид хоёрын ажлын эхний өдөр. Хайртайгаа хамт ажиллах болсон чинь гоё байна аа.

Үүдэнд өлгөөтэй байдаг толинд хараад зогсож байтал Рисон хажууд ирж "Ээжээ"

"Эгчээ гээч"

"Эгч ээжээ, зайрмаг авчраарай"

"Тэр ааваараа авхуулахгүй юу" гэхэд цааш том өрөө рүү оччихоод буцаж ирэн "Жонни аав уу? эсвэл хөгшин аав"

"Муу аавыг минь хөгшин ч гэх шиг. Үгүй ээ, Жэхён ааваараа"

Яах нь вэ харин миний хайраар зайрмаг авхуулна энэ тэр муу жаал чинь.

Рисон "Жэхён аав мөнгөгүй"

"Таарч дээ. За яахав, эгч нь орой аваад ирье"

Рисон гараа даллаад "Эгч ээжээ, баяртай"

Түүн рүү гараа далалчхаад гэрээс гартал үүдэнд Жонни зогсож байв.

"Вуаа, миний хайр чинь хослол өмсөхөөрөө царайлаг шүү" гээд инээтэл "Тэгээд бусад үед царай муутай юм уу?"

Түүнийг зөөлөн цохиж "Тэгж хэлээгүй байхад чинь. Явцгаая"

"Орж охинтойгоо уулзчихаад явна аа" гээд гэр рүү орох гэхэд нь гараас нь барьж аваад "Орчихвол Рисон чамайг яг явуулж харагдаач" гэтэл толгой дохиод "За, бас тийм шүү"

Явсаар компанд ирээд зураг төслийн хэлтэс рүү ортол олон хүн угтаж авлаа.

Ахлах гэх дундаж насны эмэгтэй танилцаад хийх ёстой зүйлийг минь хэлэн би ширээндээ суулаа.

Харин өөр нэг эмэгтэй "А хэлтэс болон Б хэлтэс гэж тусдаа байдаг юм Ёну манай хэлтэст ажиллана шүү" гэв.

Ээ хайртайгаа нэг хэлтэст орно гэж бодсон шүү дээ. Салъя гэж салсангүй салаа хэлтэсийн эрхээр саллаа даа хайрт минь.

Жонни руу хараад хошуугаа унжуултал тэр "Амжилт!" гэж амныхаа хайрцагаар хэлээд нүдээ ирмэн ахлахыг даган явлаа.

Ингээд л санаад эхэлчих гэж яадаг хайр вэ?

Хэлтэсийнхээ ажилчидтай бүгдэнтэй нь танилцлаа. Ихэнх нь эрэгтэй хүмүүс юм. Жү ахлах, Миран бид 3 л эмэгтэй.

Жү ахлах нааш ирж зузаан хавтас өгөн "Манай тайлан болон ажлын төлөвлөгөө, шууд хийхгүй ч гэсэн танилцаарай. Асуух зүйл байвал асууж болно шүү" гээд инээмсэглэн цааш явлаа.

Өнөөх зузаан хавтасыг нээгээд танилцаж эхэллээ. Шивон ах сайн дадлагажаад аятайхан босохоор барилгын зураг төсөл гаргаарай л гээд үглээд байсан. Хичээлээ орохгүй амьдралаа л яриад байсан юм байж. Ахын цалин буугаагүй, өрөөсөн оймс нь алга болсон, хоносон хоол идсэн нь мань мэтэд ямар хамаа байна аа? ёстой нэг.

Утсаа гаргаж ирэн Жонни руу зурвас биччихээд сууж байтал гаднаас нээх танил нүүрний арьс ороод ирэх чинь. Жэхён бид хоёрын багадаа хамт тоглодог байсан Юүта байна. Үгүй ээ нээрээ, яг хэвээрээ гэхдээ яасан сайхан залуу болоо вэ?

Юүта бөхийн "Уучлаарай хоцорчихлоо" гээд сандрангуй хэлэх бол ахлах инээмсэглэн "Зүгээр ээ" гээд түүнд ширээг нь зааж өгөв.

Юүта эргэн тойрноо харж байгаад намайг таньсан бололтой ярзайтлаа инээлээ. Тэгээд нааш ирэн "Хөөх, уулзаагүй уджээ" гэхэд нь инээмсэглэн түүнийг тэврээд "Бага ангиас хойш гэхээр олон жил өнгөрч. Хэзээ ирсэн юм?"

"5 сарын өмнө ирсэн"

"Тэгээд уулзахгүй сонин хүн юм аа" гэхэд инээн "Уучлаарай. Одоо харин хамт ажиллаж байгаа юм чинь өдөр болгон уулзах нь байна шүү дээ. Манай нөгөө сүйтгэл сайн байгаа юу?"

"Сайн, манайд амьдарч байгаа. Бид хоёр сална гэж байхгүй юм аа" гэхэд уулга алдаад "Aжил тарахаар уулзах уу?"

"Тэгье"

+++

Манай хэлтэс түрүүлээд тарчихсан харин Жоннигийнх болоогүй бололтой 'Хүлээж байгаарай' гэсэн зурвас бичсэн байна.

"Жэхён хуралтай болохоор амжихгүй маргааш уулзъя гэж байна. Яг Юүта мөн биз л гээд байна шүү" гэхэд тэр инээж "Гурвуулаа байнга хэлхэлдээд үргэлж хамтдаа гээд л явдаг байж билээ"

"Харин тийм ээ, хэл чимээ өгөхгүй явахад чинь гомдоод хэзээ ч уучлахгүй гэж байсан. Одоо ч гэсэн бага зэрэг уур байгаад л байгаа шүү!"

"Та хоёр намайг явуулахгүйг мэдээд хэлээгүй юм аа. Хоёулаа Жэхёныг шүдний эмнэлэг явах гэхэд нь зүүгдээд явуулаагүйг санаж байна уу?" гэхэд нь толгой дохиод "Тийм ээ" гэхтэй зэрэгцэн Жонни гарч ирэв.

Би инээмсэглээд гараа далалтал нааш харж байснаа шууд цааш яваад өглөө.

Яачихав аа?

Гайхсаар Юүтад "Баяртай, маргааш уулзья" гэж хэлээд Жоннигийн араас гүйлээ.

Арай гэж гүйсээр гүйцэж очин гараас нь татаад "Хайраа" гэтэл миний гараас атгаж "Даарчихсан байна шүү дээ. Бээлийгээ өмс гээд байхад!" гэчихээд гар тавин ширэв татаад үргэлжлүүлэн алхлаа.

Манай эмзэг дэлбээ юунаас болж ууралчихав аа?

"Хайраа"

"Жонни"

"Хөөе Со Ёну, хүлээ л дээ!" гээд орилсон ч тоохгүй хурдан хурдан алхав.

Яаж уурыг нь гаргана аа? Яагаад уурласанаа хэлчихгүй ингээд маяглаад байдаг юм.

---

~Гэснээс манайхаан бичвэр маань 40 хэсэгтэй байна шүү. Дуустал нь хамт байгаарай. Би нь ойрд завгүй байгаа ч өдөр болгон шинэ хэсэг өгөхийг хичээнэ ээ.

"My Man" |S1|Where stories live. Discover now