CHAP 2

1.3K 163 0
                                    

На Мин "Хөөх танай жоом чинь ямар урт хөлтэй юм бэ?"

"Аан,намайг сайн хараад ав гээд л ийм урт хөлтэй болсон юм" гэхэд На Мин миний духанд хүрч үзээд "Халуураад байгаа юм уу? Чи бүр энэ жоомоор өвчилчхөж!"

Жэмин номоо уншсаар "Онолын хувьд жоом чин-"

"Дуугүй бай! Чи өөрөө онолын жоом!"

На Мин руу муухай харчхаад "Жоом байхдаа яадаг юм. Миний царайлаг, модель шиг хайрыг минь юу гэнэ вэ? Харин тэр танай туулай шиг царайтай хэрүүлч найз хөвгүүн чинь манай Жоннигийн хажууд хүний талын тал шүү"

"Миний Дуёоныг ингэж хэлж зүрхлэнэ гэнэ ээ? за яахав саначихъя!"

Утсаа оролдоод инээж байгаа Жэхён руу очин харвал нэг охинтой сүрхий зурвас бичилцэж байв.

"Чи чинь бүр мэргэжлийн юм биш үү, юу гэнэ үү? 'Чамаас минь хөөрхөн цэцэг энэ хорвоод үгүй билээ, чи минь л наддаа үзэсгэлэнтэй' энэ тэр. Гэснээс наад охиныг чинь хэн гэдэг юм?"

"Ким У На"

"Тэр яах вэ хө, найз нь яаж Жоннигоо найрах уу?"

Жэхён утсаа халаасандаа хийгээд надад ойртон "Шууд очоод хөөе Жохённи надтай үерх! гээд л болоо шүү дээ" гэхэд нь хамрыг нь чимхэж "Би ямар чам шиг шалиг хүн байгаа биш. Тэглээ ч шууд очоод ингэхээр чинь бүр л мэдрэл муутай охин гэж бодно шүү дээ" гэхэд Жэхён хамраа даран "Би зөндөө олон охин дээр туршаад болоод л байсан юмдаг"

Жэминийг нүдний шилээ дээшлүүлээд "Онолы-" гэхээс нь өмнө На Мин барьж байсан савтай усаа шидэн "Нэг л их онол ярьсан хүн. Чи өөрөө онолын онол!"

"Би охин хүүхэд шүү" гэхэд миний үсийг илээд "Яалтачгүй үр дүнтэй байдаг юм аа. Оч, оч!"

Жонни руу алхаад яг очихын даваан дээр үдээсэндээ тээглээд улаан нүүрээрээ газарт унаад ёолсоор толгойгоо өндийлгөтөл Жонни тоох ч үгүй цааш яваад өгөв.

Гомдмоор юм. Ирээдүйн эхнэр нь уначихаад байхад.

Жэхён намайг татаж босгон "Наад загварын алхаагаа болио. Ингэж яв" гээд хагас доош суун өвдөгөө гадагш дэлгээд яг хөгшин хүн шиг цааш догонцон явахад нь Жэмин, На Мин хоёр шоолж инээгээд сүйд.

Жэмин "Онолын хувьд чи сая унасан нь дэлхийн татах хүчтэй холбоотой, аан бас чи үдээсээ чанга үдээгүй учраас суларч тайлагдсан ба тэрэнд нь тээглэж унасан байна. Миний онол ингээд дууслаа" гээд нүдний шилээ дээшлүүлэв.

Би өдийн хувцсаа гөвж "Тэр сайхан амьтныг л аваад суучих юмсан. Ерөөсөө зөвшөөртөл нь ардаас нь дагадаг хэрэг ээ" гэхэд Жэхён "Миний зөвлөгөө, найрах арга л шилдэг дээ. Найз нь ер нь нас залуу цус шингэн байгаа дээрээ "Жон Жэхёны шилдэг найрах аргууд" гэдэг ном гаргана. Тэгээд бичсэн Жон Жэхён. Найруулсан Жон Жэхён. Редактор Жон Жэхён. Санаачилсан Жон Жэхён гээд нэрээ жирийтэл бичээд л бас анхны ийм төрлийн ном гаргаж байгаа хүн гээд геннисийн номонд бичигдэнэ. Ямар вэ дээ?"

Түүний мөрөн дээр нь цохин "Хоёулаа мах нядалгааны газар руу явах уу?"

"Яах нь уу?"

"Чамайг нядлуулъя!"

"My Man" |S1|Where stories live. Discover now