CHAP 9

984 107 6
                                    

Ингэж нэг гипсээ авхуулах гэж. Өчнөөн хоног гипстэй хэвтээд хэцүүхэн л өнгөрлөө шүү. Хөл хөнгөрөөд сайхан болчихлоо. Гипснээсээ салсан юм чинь одоо яаж ёстой билээ? Жоннигийнхоо араас гүйнэ.

"Ааваа, алхах чинь ийм гоё байдаг бил үү?"

"Хэлээд юу гэхэв ээ, хоёулаа тахиа идэж чадахаар боллоо" гээл ярзайтлаа инээв.

Би ч бас инээж "Тэгвэл гипсээ авхуулснаа тэмдэглэчих үү дээ?"

"Шарсан тахианы нэрийн өмнөөс шарсан тахианы газар руу урагшаа!"

+++

Аав "Рисон хэзээ нэг надтай ингээд сууж байх бол доо?" гэхэд нь өрөвдөлтэй царай гаргаад "Би яачихсан юм?"

"Сургуулиа төгсөөд эгч шигээ хаяаад явчих байлгүй. Тэгээд аавд нь Рисон л үлдэж байгаа биз дээ?"

Би нулимсаа арчин "Та ямар муухай юм бэ? Би ямар эгч байгаа биш юу гэж орхиж явдаг юм. Рисон гэнэ шүү тэр 6 сартай жаал уу?" гэхэд аав бас нулимсаа арчаад "Үгүй ээ энэ амьдрал нээрээ" гээд уйлав.

"Тахиа хөрөх нь ааваа" гээд нөгөө уйлж байсан хүн чинь шууд царайгаа хувирган зүгээр болоод тахиагаа идэхэд аав ч бас идлээ.

"Хоёулаа жүжигчин л болдог байж дээ"

"Тэгээд л Оскар"

+++

*Маргааш*

Жоннитойгоо уулзана гэсэн чинь баярлаад, догдлоод бүр сүйд сүйд. Хэд хоногоос хуримын ордон заавал орно доо.

Ёстой л нэг гипсээ авхуулсан гэсэн шиг сургууль руу гүйж ирээд ангид ортол багш ирээгүй харин Хайрт Жонни, Жэхён бас Сончан 3 сууж байв.

Байз байз! Сончан ч бас царайлаг шүү. Гэхдээ яахав Жонни доо үнэнч юм хойно харахаас хазахын заяа алга даа. Ойлгоорой Сончан минь.

Жоннигийн урд очоод нүдээ ээлжлэн ирмээд хөмсөгөө дээш доош хөдөлгөөд инээмсэглэтэл Жонни хэсэг харж байснаа "Чи татдаг өвчтэй юм уу?" гэх тэр.

Үүнийг сонссон Жэхён духаа алгадаад толгой сэгсрэх бол Сончан "Риёон аа, үсээ яасан гоё янзалсан юм бэ?" гээд инээмсэглэв.

"Баярлалаа, чи ч бас гоё харагдаж байна" гэчихээд Жоннид хандан "Намайг санасан уу?" гээд дахин нүдээ ирмэтэл "Энэ их хичээлийн дундуур чамайг бодож санах зав байхгүй битгий мөрөөд! Гэнэт алга болсноо зүүдэнд ормоор зурвас бичээд үнэндээ л эвгүй охин. Бас тэр бие даалтаа хурдан дуусгамаар байна. Ямар азаар улиралын хугацаатай даалгавар байсан юм бэ?" гээд амандаа үгэлсээр үргэлжлүүлэн юмаа бичлээ.

Би дахин л нүдээ ирмэж "Одоо наад бие даалтыг чинь алаад өгнө за ю-"

Намайг хэлж дуусахаас өмнө Жэхён татаж чангаасаар хойно очоод суув.

"Чи одоо ямар юм аа яриад байгаа охин бэ? Баг алаад хаячих юм аа. Боль боль наад Жохённигоо март! Сончантай үерх" гэхтэй зэрэгцэн Чэнлэ НинНин хоёр хэрэлдсээр орж ирэв.

"Энэ хоёр яачихсан юм?"

"Хэн нь сайн pubg тоглодог вэ? гээд мэтгэлцэж байгаа юм. Сургуулийн хаяг дээр нийтлэл оруулаад байсан шүү дээ"

Жэхёныг цохиод "Тэр яахав одоо очоод хацар дээр нь үнсчих үү?" гэхэд Жэхён хуруугаараа дух руу түлхэж "Дуртай дух вэ?"

+++

"Ээ Жонни!" гээд араас нь гүйтэл эргэж хараад "Овоо хэл ам чинь сайжирчхаж" гэж хэлээд шууд цааш надаас зугтаад гүйчихэв.

Ёооё би л нэг өндөр, урт хөлтэй гэсэн шиг ёстой азарга шиг л гүйж байна аа.

Жэхён араас гүйж ирэн "Чи одоо яах гээд байгаа юм бэ? эргээд харахын оронд энэ нэг юмныхаа араас гүйчих юм!" гээд амьсгаадан байж хэллээ.

"Харахгүй бол байж чадахгүй нь ээ" гэтэл миний нүдийг дараад "Тэгвэл ингэнэ!" гээд анги руу дагуулан орлоо.

Ангид орж ирэн гараа аваад "Ороо нь орсон бух шиг араас нь гүйгээд байх юм энэ чинь шат дараалалтай явдаг эд Пак Риёон!"

На Мин "Ядаж байхад яасан хурдан гүйдэг юм бэ? Жэмин чамайг авчрах гэж байгаад шилээ унагаагаад хагалчихсан одоо харж байгаа ч юм уу? үгүй ч юм уу?"

Жэмин "Онолын хувьд харахгүй байна л даа"

Цаад ширээнээс Чэнлэ "Хоёулаа яг одоо тоглочих уу айн? гэж орилох бол НинНин мөн адил орилоод "Барахыг чинь харна аа!"

Жэхён нүүрний өмнө гараа савчуулж "Одоо бие даалтаа хийхдээ юу ч дуугарахгүй харахгүй ямар ч онц гойд үйлдэл хийхгүй шүү бараг амьсгалаад ч хэрэггүй!"

+++

Жэхёны хэлснээр юу ч дуугарахгүй, хөдлөхгүй байх чинь ёстой хэцүү юм байна. Жонни хажууд зүгээр л юмаа бичээд суугаад байдаг гэтэл би...

Жонни "Энэ баримтыг нь оруулах уу?"

"Чухал он сар байна"

"Энэ хэсэг хэрэггүй байх. Тэтгэлэг, танилцуулгын талаар оруулсан нь дээр байх"

"Болж байна уу?" гэж асуухад нь огт хариулаагүй байсанд гайхсан бололтой над руу хачин харснаа "Хүүе наад нүүр чинь улайгаад бас хэлээ хазчихсан юм уу? хөөе, шөрмөс энэ тэр минь татаад байгаа юм биш биз дээ? амьсгалж байгаа юм уу?" гэж олон юм шалгаав.

Түүнийг тоохгүй байгаа юм шиг гүрийж байтал толгой эргээд нүд харанхуйлан газарт уналаа.

~Манай Риёон жаахан хөлдүү гэхдээ зүгээр ээ😂

"My Man" |S1|Where stories live. Discover now