СНАР 29

716 94 24
                                    

*2 долоо хоногийн дараа*

"Жонни босоорой явъя" гээд орилтол "Ганцхан минут"

"Ганцхан, ганцхан гэж хэвтсээр байгаад аль хэдийн 10 минут өнгөрчихлөө, Жонни бос л доо" гээд мөрнөөс нь барин сэгсэртэл арзайсан үсээ илсээр босож ирээд "Үнсье"

"Өөрийгөө үнс!"

Жонни бид хоёр уг нь тусдаа гарсан. Өчигдөр уусандаа болоод энд ирчихэж.

Аав уйлаад бөөн юм болсон доо. Рисон харин намайг явсанд баяртай байх шиг байна лээ, инээгээд сүйд. Өчигдөр бид хоёрын тусдаа гарсаныг тэмдэглээд бид нар жаахан, маш жаахан уугаад явцгаасан.

Нөгөөдөр 12 сарын 1 болохоор шинэ сарын нээлт гээд дахиад л ууна даа.

Би бугуйн цаг руугаа хараад нүдээ эргэлдүүлэн "Жонни, чи гутлаа өмсөх гэж бараг 20 минут боллоо" гэтэл өөдөөс маасайтал инээгээд "Болчихлоо" гээд гэрээс гартал цас орж байв.

Жонни "Зузаан хүрмээ өмслөө" гээд буцаад гэр рүү орчихов.

Жү ахлах даа юу гэж хэлэх вэ байз. Ямар Жонни тэгээд ингээд гэлтэй нь биш. Гэснээс манай ажлынхан одоог хүртэл бид хоёрыг үерхдэгийг мэдээгүй. Угаасаа бид хоёр хэлээгүй л дээ.

Жонни болсон бололтой гарч ирээд гараас хөтлөн компаны зүг алхалаа.

"Өөрсдийн гэсэн байртай болсон юм чинь одоо хоёулаа сайн ажиллаж байгаад машинтай болно оо" гээд гаран дээр минь үнсэв.

"Тэгнэ ээ, гэснээс манай хэлтэсийн ВинВин царайлаг шүү тий-" би гэнэт юу ярьж байгаагаа санан хурдхан шиг амаа дарлаа.

Жонни хөмсөгөө атиралдуулсаар "Яасан, яасан гэнэ ээ?"

"Аан царайлаг биш шүү тийм ээ? гэх гээд л..."

Эмзэг найз залуутай байх хэцүү ч юм аа даа.

+++

Төслийнхөө зарим зургийг зураад бараг 2 цаг өнгөрч байна.

Шивон ах хичээлээ орохгүй амьдралаа л яриад байдаг байсан болохоор би ингээд сууж байх гэж. Ууг нь жижигхэн цэцэрлэгт хүрээлэн юмсан.

Хажуугаар нь нуруу, мөр хөшөөд ажлынхаа эхний өдөр ядаргаанд орчихов уу? яав?

Хүзүүгээ эргүүлээд мөрөө базлаад сууж байтал Жонни гартаа хэдэн цаас барьсаар орж ирээд ахлах болон Юүтад үзүүлчихээд над руу нүдээ ирмээд гарлаа.

Хөөрхөн шүү.

+++

Цайны цагаар Жоннигийн хэлтэс хуралтай байсан болохоор компаны хажууд байдаг кафед На Минтай кофе уугаад сууж байсан чинь Дуён залгаж "Эхнэр хулгайлчихлаа" гэж орилоод, горьгүй ээ.

"Өнөөдөр нэг л тэнхээгүй. Хүзүү мөр хөшөөд залуугаараа өтлөөд байна уу даа?" гээд ёолсоор хэлтэл На Мин шогшроод "Хүүхэд төрүүлсэн надаас долоон дор...байз арай жирэмсэн?"

"Айн?"

"Жирэмсэн болчхоогүй биз?"

"Заавал бие өвдөхөөр жирэмсэн байх ёстой юм уу? Гэхдээ ээж ч бас ингэж байгаад жирэмсэн болчихсон тэгээд Рисон гарч ирсэн л дээ. Шалгаж үздэг ч юм билүү?" гэтэл На Мин намайг цохиод "Юун билүү гэж, заавал шалгаж үзээд надад хэлээрэй мэдэв үү!"

"Ойлголоо доо"

Жирэмсэн?...үгүй байх аа.

+++

"Хайраа, би гэхдээ 23 настай гэхэд арай л хөгшин царайтай юу?" гэхэд нь түүнийг шоолон инээгээд "Өөрийгөө мэддэг л юм байна. Би чиний хажууд дүү шиг чинь л" гэтэл муухай хараад "Тэгвэл намайг хаяаад өөр залуухан хүнтэй юм уу эсвэл тэр Аравтайгаа суу!"

"Сандал дээр үү?"

"Риёон!"

"За, тоглосон юм аа. Миний хайр чинь хэт өндөр л болохоос биш бас л дажгүй залуу шүү"

"Дажгүй ч гэх шиг, би угаасаа гоё залуу бас нормал өндөртэй 185см чинь нормал, хайраа" гэхэд инээдээ тэвчин толгой дохиод "Чи нормал юм чинь би генийн өөрчлөлттэй гэсэн үг үү?"

"За бараг л мөн дөө"

+++

Нүүрээ цэвэрлэчихээд На Мины хэлсэнээр шалгаж үзэх гэж байна. Ар талд нь байх зааврыг нь уншиж байгаад яг зааврынх нь дагуу хийлээ одоо харин хүлээх хэрэгтэй.

Хэсэг сууж байгаад харах гэтэл сандраад чадсангүй яагаад ингэж сандраад эвсэл гэмшээд ч байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна аа?

Нэг гүнзгий амьсгаа авчихаад На Мин руу face time-аар залгалаа.

"Сандраад байна"

"Зүгээр ээ, алив харъя!"

Аажуухан хартал нэг зураас байв.

На Мин "Жирэмсэн биш байна" гэхэд нь санаа алдаж "Яагаад ч юм гэмших сэтгэл төрөөд байх юм"

"Зүгээр ээ, Риёон аа зүгээр. Одоо харин эрт амар. Сайхан амраарай" гээд дуудлагаа тасаллаа.

Тестээ хогийн саванд хийчихээд санаа алдан угаалгын өрөөнөөс гараад Жоннигийн хажуугаар орон хэвтлээ.

"My Man" |S1|Where stories live. Discover now