CHAP 10

1K 124 14
                                    

*Маргааш*

Жэхёны үгэнд орсон биш ухаан алдаж унаад балайг нь авчээ. Жонни намайг бүр л эвгүй охин гэж бодсон байхдаа.

Өчигдөр Жэхён, На Мин, Жэмин, ээж дөрөвт ёстой дахиж ухаан алдаж унатлаа загнуулсан.

Сургууль дээр иртэл Жэхён гэнэт хажуунаас гарч ирээд гараараа нүдийг минь таглачхав.

"Хөөе гараа ав!"

"Үгүй ээ, тэр Жоннигоо хараад гүйгээд явчих ч юм бил үү? хэн мэдлээ" гээд нүд тагласан чигээр дагуулан явав.

Ангид ирэн гараа авахад Жэмин, На Мин, Марк, Сончан, Жисон 5 сууж байна.

Жэмин нүдээ онийлгоод "Риёон мөн үү?"

"Риёон биш ээ Риёон байна" гэхэд нэг юм хэлэх гэж байгаад больчхов. Харин На Мин "Чи чинь ууг нь овоо л гайгүй байсан юм бүр Жэхёнаас тэнэг болчих гэж"

Би Сончанд хандан хошуугаа унжуулж "Намайг өмөөрөхгүй юм уу?" гэтэл "Би биш чи намайг өмөөрөх хэрэг гарна хэрэггүй"

"Тэгвэл Жисон?" гэхэд хариулсангүй.

"Гэснээс Жэхён аа найз нь бодлоо л доо. Бодлоо л доо гэж ер нь үзлээ л дээ тэгээд нөгөө Alexander Rybaк дуучны ОАН гээд дуу байдаг даа. Тэрний клипэн дээр гардаг шиг Жоннигийн араас гүйвэл яадаг бол?" гэхэд нөгөө 2 духаа алгадах бол Жэхён хэсэг байж байснаа "Чи дуулаад хийл тоглож чадах юм уу?"

+++

Сонгоны хичээл дээр багш ангиас гарсан хойно Жисон цонхоор харснаа "Хөөе гадаа зодоон болж байна!" гэж орилов.

Ямар ажилгүй юмнууд нь зодолдож байдаг байна аа? уйддаг юм уу яадаг юм гэж бодсоор цонхоор хартал сургуулийн хажуу талын хөлбөмбөгийн талбайд хөвгүүд зодолдож байна.

Эхний ширээнд суудаг охины нүдний шилийг гуйж аваад хартал байз...Жонни юу даа? Бас тэр Жэмин юу вэ?

Буцан нүдний шилийг нь өгчихөөд ум хумгүй гарч гүйлээ.

Хөлбөмбөгийн талбайд ирэхэд Жонни цаана хэдэн хөвгүүдийг зодох бол нөгөө талд Жэхён, харин наана нь нэг хүүхдийг олон хөвгүүд нийлээд нухаж байв.

Дөхөж очоод хартал... хүүе ээ, манай онол Жэмин нухуулж байдаг байна шүү дээ.

Нүдний шилгүй дээрээс нь зодолдож чадахгүй манай энэ бүтэхгүй ээ бүтэхгүй тэ?

Би хүрмээ тайлж шидчихээд цамцныхаа ханцуйг шуун орилсоор өнөөх хөвгүүд рүү дайрлаа.

"My Man" |S1|Where stories live. Discover now