CHAP 13

821 105 19
                                    

Жэхёны найрах зөвлөгөөг сонсон сууж байгаад "Чи минь ингэхэд ийм мэргэжлийн юм чинь найз охиноор яадаг юм шууд эхнэрт гараач" гэхэд үсээ илж "Бас л санадаг санаа шүү тийм ээ? Гэхдээ би өөрөөсөө эгч хүнтэй сууна аа"

"Тэгдэг нь яаж байгаа юм?"

"Ивээл шүү дээ, тэгээд ч эгч нар чинь мөнгөтэй айн" гэхэд нь цохиод "Чи ийм л юм бодно л доо. Гэснээс сургуулийн охидууд чиний ардаас гүйдэг байсан чинь одоо Жэминий араас гүйгээд юун чамайг тоох манатай"

Тэр над руу муухай харж дараа нь цээжин дээрээ гараа тавиад "Хүний эмзэг сэдвээр тоглохгүй шүү. Би чинь бас цагтаа мянгат малчин шиг л байлаа шүү дээ" гээд бид хоёрыг яриад сууж байтал Жэмин гүйсээр орж ирээд амьсгаадан "Ёооё үхлээ!"

"Яасан багш олимпиадад ор гээд хөөгөөд байгаа юм уу?" гэхэд толгой сэгсрээд "Үгүй ээ, энэ охидууд намайг яг алах нь" гэхтэй нь зэрэгцэн анги хаалга савагдан онгойгоод баахан доод ангийн охидууд ороод ирэв.

"Жэминийг өрөвдчихлөө"

Би сандал дээр гарч зогсоод "Хөөе шуламнуудаа! халзан болмооргүй байвал манай Нанагаас холд!" гэхэд нэг охин нь "Өөрт чинь хамаагүй!" гэчихээд Жэминээс татан "Ахаа" гэв.

Сандалаас буугаад Жэхёнд хандан "Зодоон хийхээс өөр арга алга даа. Найзыгаа ингэж зовж байгааг нь харж чадахгүй нь. Нөхөрлөлөөсөө урвадаг нь би биш...аая арай л сүртэй ярьчихсан уу?" гэтэл Жэхён "Эгч чамайг ална даа. Ямар ч байсан миний найз дээшээ л харж үхдэг юм шүү. Гэхдээ чи ийм олон охидуудыг барах уу?"

Ханцуйгаа хойшлуулан үсээ боогоод "Хараад суралц!" гээд шууд наана байх хоёр охиныг үсдээд түлхлээ.

Ээ чааваaс, тэр Жэмин минь газраар л явж байх юм аа. Ийм байж бас эр хүн гээд байгаа шүү.

+++

"За шуламнуудаа дахиж манай Нана руу ойртвол яах билээ?" гээд үс нь сэгсийж, хамраас нь цус гараад газарт эгнэн суух шуламнуудаас асуутал "Зодолддог Жуулий Ороомоотойгоо ирнэ!"

"Би сонсохгүй байна!"

"ЗОДОЛДДОГ ЖУУЛИЙ ОРООМООТОЙГОО ХАМТ ИРНЭ"

"Сайн байна одоо сарницгаа!"

Жэхён "Найрал дуу дуулуулах нь хогүй юм аа" гээд инээхэд нь "Жаахан юм байж овоо муу гарууд байна"

+++

"Жонни" гэж орилсоор хайрынхаа араас нь тэвэрлээ.

"Ёооё бяцаллаа" гээд гараас минь татан тавиулав.

"Миний хайраа?" гэхэд эргэж хараад үсэнд минь хүрэн "Үсээрээ хог шүүрдчихсэн юм уу? эсвэл тоос арччихсан юм уу?" гэхэд нь малийтал инээгээд "Миний хайр хуриман дээрээ өмсөх хослолоо бэлдсэн үү?"

Жоннигийн нүд нь солийж "Хэний хурим?"

"Со Ёну, Пак Риёон хоёрын" гэхэд амаа ангайгаад хэсэг зогсож байснаа "Пак Риёон гэж хэн билээ?"

"Чиний хайр"

"Яадаг хайр?"

"Хайрладаг хайр"

"Хайрладаг хайр юм бол хайрладаггүй хайр гэж бас байдаг юм уу?"

"Байгаа байгаа, Арав Читафон гэдэг хайр"

"Арав?"

"Тийм ээ Арав"

"Сонин хайр вэ?" гэсээр шилэн хүзүүгээ маажихад нь далимдуулаад "Чи хайртай юм чинь надад хайртай тийм ээ?" гэхэд Жонни толгой дохиод "Мэдээж хайртай"

"Би ч бас" гэхэд тэр гэнэт орилоод гараа савчуулж"Хүүеээ юу вэ? би чамд хайргүй хөөе!"

Би түүн рүү нүдээ ээлжлэн ирмэчхээд инээсээр цааш гүйн "СО ЁНУ, НАДАД ХАЙРТАЙ ГЭНЭ ЭЭ. БИ Ч БАС СО ЁНУД ХАЙРТАЙ. БИДНИЙ ХУРИМАНД ХҮРЭЛЦЭН ИРЭЭРЭЙ!" гээд сургуулийн хонгилоор дүүрэн ориллоо.

"My Man" |S1|Where stories live. Discover now