SPECIAL

231 28 7
                                    

"За, миний зүрхний анд, ихэр хүүхдүүд төрүүлсэн буянтай бүсгүй сайн уу?" гэж Жэхён орж ирүүтээ л чарлаад уналаа.

"У На ирээгүй юм уу?"

"Ирээгүй ээ"

"Өө, тэгвэл яв яв. Бушуу явж үз!" гээд хаалга онгойлгон хөөхөд "Хөөе, ёстой нэг ханилгаагүй хүүхэн шүү!'

"Тэгээд зөвхөн өөрийгөө чирээд ирсэн юм уу?"

"Үгүй ээ, энэ хар даа"

"Хүүе ээ, та нар чинь яасан олуулаа явж байх юм бэ?" гэж тортой хэдэн шил юм руу нь харсаар хэллээ.

"Харин тэгээд л найз дээрээ ирлээ шүү дээ. Миний муу нэг тив, нэг улс, нэг хот, нэг эмнэлэг, нэг өдөр, нэг цаг, нэг минутанд төрсөн амины найз минь!" гээд тэврээд авав.

"За, болно оо"

Тоож ярих ч үгүй байсан байж "Ууя" гэсэн чинь дуртай нь аргагүй хэдэн шил юмтай сажлаад ирж байгааг нь!

"Чи яасан ууртай байх юм. Арай Жонни...дахиад хүүхэд чавхдаад?"

"Дэмийрээд бай. Наашаа суу наадахаа задла. Өнөөдөр зүгээр л ууна, за юу!" гэсээр уурлангуй хэлэхэд "За, зүгээр дээ. Чи бид хоёр бол жинхэнэ чин зүрхний андууд!"

---

Жэхён хэл ам нь тультарч "Ер нь бол амьдрал сайхан байна. Хайртай хүнтэйгээ гэрлэсэн, хөөрхөн гүнжтэй болсон"

"Тийм шүү, сайхан гэр бүл"

"Ингэхэд Жэ На сургуулиа төгсөх нь. Удахгүй нэг хар юм дагуулаад ирэх байх даа. Тэгээд л хүүхэдтэй болно. Sugar mommy-той болох мөрөөдөл минь биелээгүй, daddy болох минь ч бүтээгүй. Эцсийн эцэст зүгээр л хөөрхөн эхнэртэй өвөө болох нь..." гэснээ намайг налж унаад уйлж гарлаа.

Ширээ цохиж "Чи ч арай болоогүй ээ. Би хийж амжаагүй зөндөө зүйл байхад 43 настай эмээ болчихлоо. Чамд ч бас хийж амжаагүй зөндөө зүйл байгаа биз дээ? Ууж үзээгүй виски, У На-г найрч хийж чадаагүй хүү, өгзөгөө томруулхаас эхлүүлээд"

"Хөөе, надад өгзөг байгаа шүү, энийг хар"

"Чинийх чинь Жоннигийн хажууд жижигхэн шдээ. Манай нөхрийнx цулцаганаад л гоё зөөлхөн"

"Алив, миний найз битгий уйл"

"Чи ч гэсэн нулимсаа арч" гэж нуруун дээр нь цохиход "Тэсэхгүй нь ээ..."

Уйлж, дуулж амьдрал ярьж байхад хонх дуугарав. Амандаа үглэсээр нулимсаа арчин онгойлгоход "Хайрт минь, амь амьдрал минь" гэсээр манай өндрийн илүүдэлтэй нөхөр өнөөх дурны хонгионуудтай зогсож байв.

"My Man" |S1|Where stories live. Discover now