CHAP 7

1K 106 2
                                    

/Жоннигийн талаас/

Энэ Риёон гээд ямар ядаргаатай охин бэ? Үнсэж үнгээд барьж идчих гээд одоо тэгсэн гэнэт алга болчихоод сүүлийн 7 хоногт өдөржингөө 'хонгорхон минь чи' гээд зурвас биччих юм аа. Бүр ийм эвгүй гэдгийг нь мэдсэн бол гүрийж байгаад өөр хүүхэдтэй баг болох байсан юм. Ээ хорвоо...

/Риёоны талаас/

"Одоо шууд өшиглө! за явсаан. Ээ, энэ одоо өшиглөхгүй тойрч гүйсээр байгаад торгуулчихлаа шүү дээ тийм ээ аав?" гэхэд аав чипснээсээ идсээр "Хэлээд юу гэхэв ээ. Одоо волейбол үзэх үү?

"Тэгье"

Аав удирдлага аван суваг солиод волейболын тэмцээн дээр тавив.

"Өө хайран довтолгоо. Гэснээс энэ дасгалжуулагчид нь их сонин. Яг эргэлзээтэй үед нь бичлэг үзэхгүй ингээд харваас гадаа уначихсан байхад оноо заргалдаад байдаг юм"

"Тэгвэл теннис үзэх үү?"

Би толгой дохиж "Тэгье!"

"Цохиураа хугалчихав уу, яав?"

"Янзын сэлж байна аа? загас юм уу хаашаа юм"

"Ингэж тоглохгүй ээ"

"Хайран оноо"

"Энэ чинь л Нишида шүү дээ! энэ чинь харин Шимизү" гээд аав бид хоёр 4 суваг дунд эргэлдсээр байгаад л таарлаа.

Сүүлд нь сагсан бөмбөг үзэж байтал хайрт Жонни минь бодогдоод жаахан санаж бэтгэрэв. Хөөрхий минь ганцаардаж байгаа байхдаа. Хайрт чи минь 7 хоног л хүлээчих гипснээсээ салчихаад очоод хайрлаад өгье.

+++

"Ёооё Жон Жэхён ямар мэдрэмжгүй юм бэ? Наад уянгын дуу чинь чихэн дотор хайлж урсаад живчихлээ. Чи тэгээд л усан толгойтой байдаг юм байна л даа. Хүнд метал рок сонс л доо" гээд утсыг нь аван рок дуу тавитал Жэхён чихэвчээ аваад "Ёооё, наад дуу чинь харин чихэн дотор чулуу ургуулаад, хайрга оруулчихлаа байна!"

"Лекц сонсоод чихэн дотроо онол ургуулцгаа" гэхэд нь бид 3 гурвуулаа түүн рүү гарт тааралдсан зүйлсээ аваад шидэв.

Жэхёныг ноолон үсэнд нь хавчаар зүүнгээ "Манай хайрыг ойрд харсан уу? Хэр байна даа? Өөр охин энэ тэр...за манай хүн угаасаа надад үнэнч юун өөр охин"

Жэхён утсаа ухаж байгаад "Танай үнэнч хайр чинь энэ байна" гэхээр нь хартал Жоннигийн зургийг авчихсан байна.

Яасан ч царайлаг юм бэ дээ?

"Алив Жэхён аа, миний найз чинь нээрээ яасан хөөрхөн юм бэ? үнсье дээ" гээд духан дээр нь үнслээ.

На Мин хажуунаас "Энэ үнсдэг зуршил нь ч хэцүү шүү"

Жэмин "Харин тийм. Алив үнсье, үнсье гэж ирээд л"

Дараа нь Жоннигийн зургийг үнсэх гэж байтал Жэхён надаас утсаа булааж аваад "Явуулчихъя аа, Битгий утас идчих. Ингэхэд чи ер нь ямар зурвас бичсэн?"

"Энэ байна" гээд утсаа харуултал Жэхён хачин царай гаргаад духаа алгадав.

"Юун хонгорхон бэ? Би бичиж өгдөг байж. Ёооё хонгорхон байхдаа яахав дээ. Чи өөрөө хонгорхон за юу!"

"За"

"Юун за вэ? Хүүхдүүд ч нээрээ болоогүй байна даа" гэсээр шогшров.

Түүнийг цохин"Аа, худлаа ингээд томроод эхэлдэг юм. Тэгээд тийм мундаг юм бол надад заагаад өгөөч!"

"Ийм хонгорхон энэ тэр биш ээ. Нялуун биш энгийн байхад болно. Чи чинь над руу бичихээрээ алж хядчих гээд байдаг юм байж хаанаасаа хонгорхон гэдэг үг гаргаад ирэв дээ?" гэхэд нь цээжин дээрээ гараа тавиад "Зүрх сэтгэлээсээ"

+++

Жэхёнд зөндөө загнуулж байгаад нөгөө 3 чинь явж аав бид хоёр дахиад л идээд сууж байна. Идэх ч гоё шүү. Хоол бүр гоё.

Аав "Хоёулаа маргааш юж хийж идэх үү? Ууг нь аав нь хөлөө хугалаагүй байсан бол дэлгүүр нүүлгэчихээд ирэхгүй юу" гээд шивнэв.

Гоймонгоосоо идэнгээ "Хэлээд юу гэхэв ээ аав минь. Маргааш гахайн мах шарж идье ээ" гээд шивнэтэл ээж хойноос нуруун дээр цохилоо.

"Ёооё, ээж баярлалаа, яг xахах гэж байсан юм" гэтэл дахиад цохив.

"Ёооё, энэ харин өвдөж байна"

"Ханиа, миний охиныг алах нь!"

Ээж цаанаас заазуур аван "Пак Ду Вон, чи бас цохиулмаар байна уу?"

"Дуусаа, дуус дуус the end төгсгөл. Яана аа ааваа"

+++

За байз...нялуун биш энгийн гэхээр гэж бодсоор Жонни руу зурвас бичих гэж байна.

-Жонни Со, хөнжилдөө бүтээд үхчихгүйхэн шиг сайхан амраарай.

Үгүй ээ биш биш. Бичсэнийгээ устгаад

-Жонни Со, би удахгүй очно, сайхан амраарай.

"Яг мөн"

"My Man" |S1|Where stories live. Discover now