CHAP 6

1K 127 8
                                    

-Хонгорхон минь чи хариу бичээрэй. Би чинь чамайгаа санаж байна шүү.

гэж биччихээд сууж байтал аав хоёр гартаа тор дүүрэн юм аваад ярзайтал инээчихсэн орж ирэв.

"Юу вэ аав? Дэлгүүр нүүлгэчихсэн юм уу?"

Аав тортой юмнуудаа гарган "Битгий олон юм шалгаагаад бай. Ээж дүү хоёрыг чинь ирэхээс өмнө амжуулах хэрэгтэй байна. Үгүй бол хоёуланд нь дахиж нууцаар тахиа идэх боломж олдохгүй" гээд миний өмнө шарсан тахиа тавив.

"Миний аав нээрээ мэдрэмжний туйл шүү"

Бид хоёр зэрэгцэж суугаад өнөөх их тахиагаа идлээ.

"Ааваа, эгч, ах хоёр байсан бол гоё байхгүй юу тийм ээ?" гэхэд аав "Хэлээд юу гэх вэ. Дараа дөрвүүлээ амжуулна аа. Одоо дуугүй ид ээж дүү хоёр чинь ирлээ"

"Сайхан цадлаа" гэсээр гэдсээ илээд сууж байтал хаалганы код хийх чимээ сонсогдон аав бид хоёр огцом хаалга руу харлаа.

"Ааваа хурдал!" гэж орилоход ширээнд дээрхийг хуу хамж аваад цааш гүйхтэй нь зэрэгцэн ээж дүүг тэвэрсээр орж ирэхэд аав шалан дээр халитраад уначихлаа.

"Ээ, аав минь дээ..."

+++

Аав чанга чанга инээгээд "Яахав халитраад уначихсан болохоос биш аав нь бас л янзын гүйж байгаа биз миний охион?"

"Янзтай"

Ээж шогширч "Гавъяа байгуулсан биш дээ. Дуугүй л наад хөлнүүдээ хурдан эдгээцгээ. Пак Ду Вон гуай нөгөө хөлөө хугалчхав, аятайхан байгаарай!" гээд дүүгийн өрөө рүү орлоо.

"Миний охион, нээрээ мөхөөлдөс авчирсан шүү дээ"

"Бас уу?"

"Бас бас"

Гипстэй хөл рүүгээ харсаар "Яаж авчрах уу? Та явах уу?" гэхэд аав ёолсоор өндийн "Одоо тэгээд хоёр хөл нь хуга чамайг явуулалтай нь биш дээ" гээд энд тэндээс түшин догонцон явсаар хөргөгчнөөс мөхөөлдөс авчирлаа.

Би мөхөөлдөсөө долоонгоо "Аав, хоёулаа ингээд идэж хэвтсээр байгаад гипсээ авхуулахдаа бөмбөг шиг бөөрөнхий болчихсон байвал яах уу?" гэтэл аав дахин нэг мөхөөлдөс бариулаад "Идэж байхдаа битгий тийм юм бод зүгээр л ид. Дараа нь турчихна гайгүй!"

+++

"Хөөе энэ зурвас бичих чинь үр дүнгүй юм биш үү? Жонни уншиж байгаа ч юм уу, үгүй ч юм уу?" гэхэд Жэхён "Уншиж байгаа. Уншаад догдлоод сүйд болж байгаа, аягүй л бол"

"Тийм байх тийм ээ?"

На Мин бид хоёр руу хачин харж "Та хоёр үнэндээ л мөрөөдчхөж. Жэхён гуай нэг мөсөн хамт үерхчихээч!" гэхэд Жэхён амаа ангайгаад "Гурвуулаа үерхэж болдог юм уу?"

Манай энэ ингээд мангартаад байдаг байхгүй юу.

Жэхён гараа савчуулж "Тэр яахав найз нь жилийн эцсээр ямар ч байсан номоо гаргана аа" гэхэд нь "Тэгвэл намайг оруулаарай анхны шавь чинь гэдэг юм уу яадаг юм ямар ч байсан оруулна шүү. Номонд орж үзмээр л байна шүү дээ"

Жэмин "Онолын хувьд наад но-" Жэхён түүн рүү цүнхээ шидээд "Миний номон дээр онол ярихгүй шүү!"

На Мин "Риёон аа, чи зүгээр Тэнийг сонго. Цаадах чинь хайраа хайраа л гээд гүйгээд байх юм тэгсэн чи Жоннигийн араас хайраа хайраа гээд яг ямар кино вэ?"

"За байз...Бид гурвын хайр юм уу даа?" гэхэд шогшроод "Чи үнэндээ л горьгүй охин!"

+++

Унтах гээд хэвтсэн чинь Жохённигоо санаад болдоггүй яасан хэцүү хорвоо вэ? Нэг харчих юмсан. Хүн хэд хоног сураг чимээгүй алга болчхоод байхад асууж сураглахгүй гомдмоор хүн бэ?

Гэснээс хүүхдүүддээ ямар нэр өгдөг юм бил ээ? Жоннигоос асууна аа.

Тааз ширтээд хэвтэж байтал аав өрөөний хаалга тогшин толгойгоо цухуйлгаад "Риёон аа, гараад ир"

Би хөл рүүгээ заан "Яаж?"

"Мөлх, мөлх. Аав нь догбугги хийчихсэн"

"Миний аав чинь үнэндээ л мэдрэмжний туйл. Алив идэцгээе!"

Орноосоо буугаад мөлхөж гал тогоонд ирлээ.

"Мэдрэмжний туйл дээрээс нь тогооч ёооё, миний аав нээрээ. Энэ ээж үнэндээ л азтай хүн шүү" гэсээр аавын хийсэн доббугиг идлээ.

"Гэснээс аав, би 5 кг нэмчихсэн байсан" гэхэд аав "Наадах чинь гипснийх, миний охин. Зүгээр ид океу!"

"Ок"

Сайхан идэж байгаад утсанд мэдэгдэл ирэхээр нь хартал Жоннигоос хариу ирчихсэн байхыг нь хараад хахаж цацаад үхэнгээ алдав.

-Чи нөгөө эвгүй Риёон уу? гэчихсэн байна.

Ёооё Жонни чи хайр шүү. Намайг танисан байна шүү дээ, мундаг.

Маасайтал инээгээд утсаа үнсээд байсан аав гайхсан бололтой "Миний охин цадахгүй байгаа юм уу? аав нь дахиад хийгээд өгье өө. Битгий утсаа идчих!"

"My Man" |S1|Where stories live. Discover now