СНАР 37

642 92 33
                                    

/Аравын талаас/

Ай хорвоо чи намайг анхны минь сайхан хайртай нийлүүлээд өгчихгүй Жоннид өгөөд байхдаа яахав дээ...гомдсон доо!

Анх 9-р ангидаа Риёоныг зодоон хийж байхыг нь хараад энэ ч ёстой лут охин байна даа гэж бодоод өнгөрч байсан. Дараа нь дахиад таарахдаа бид 2 мөргөлдөж байсан юм. Тэр үед чинь ёстой харц тулгараад кино, кино. Тэгээд л би Риёонд сайн болж байсан.

Эхлээд шоколад барьж араас нь гүйгээд овоо дэвшилттэй явсаар 1  жил өнгөрч яг гоё үерхэх гэж байхад тэр муу анаашнаас өндөр Жонни гуай Чикаго-гаас шилжиж ирээд миний хайрын сэтгэлийг өөртөө татчихсан.

Би чинь тэгээд л гологдож эхэлж байгаа юм чинь. Биеийн өндрөөс эхлүүлээд үе мөчний дутагдал ч гэх шиг. Гэхдээ би шантраагүй. Риёондаа хайртай юм чинь ямар хамаатай юм.

Харахаас хазахын заяа байхгүй явж байгаад хөлөө хугалчихсан, намайг зодож чадахгүйг нь далимдуулаад нэг хацар дээр нь үнсэж байсан.

Би Риёоны араас "Хайраа" гэж гүйгээд, Риёон Жоннигын араас "Хайраа" гэж гүйгээд бид гурвын хайр...

Тэгээд 2 билүү? 3-р курсд Риёон Жоннитой үерхчихсэн. Тэрнээс хойш миний эморол эхэлсэн ч төрөлхийн цоглог хүн юм болохоороо удалгүй эморол минь дуусч дахиад "Хайраа" гэж араас нь гүйсэн ч амжилт олоогүй олон жил болж байна даа.

Риёонаа харамлаад Жоннитой цус үзье гэх гэхээр нухуулчих юм шиг санагдаад чадахгүй юм аа золиг гэж.

Ер нь нэг тиймэрхүү. Одоо миний хайрт анхны хайр маань нөхөртэй хүүхдүүдтэй болчихсон...ай гуниг гэж...

Тэгсэн ч би нөхөр хүүхдүүдтэй нь хамт хайрлана аа. Хайртай л юм чинь хамаагүй.
Хайртайгаас хойш хайрлахаас өөр яахав.
Угаасаа Риёон хайр, миний хайрт анхны хайр.

Ганцхан Риёонд хайртай.

/Риёоны талаас/

"Вуаа, миний хайр чинь аятайхан дамшиг шүү" гээд шал арчиж байгаа Жонни руу харсаар хэлтэл Жонни инээж "Мэднэ ээ"

Жэхён "Энэ шар айрагны гүзээ аятайхан гэж үү? би л харин аятайхан дамшиг байх. Гэснээс У На надад юу санал болгосон гээч" гээд л их л сүрхий ярив.

"Чамайг битгий тэнэгт гэсэн үү?" гэтэл толгойгоо сэгсрээд "Үгүй ээ, өгзөгөндөө силикон шахуулбал зүгээр юм биш үү? гэсэн" гэхэд нь ёстой элгээ хөштөл инээлээ.

Жэхён төв царай гаргаж "Гэхдээ бас таг хавтгай биш шүү" гэснээ босон өгзөгөө ойртуулаад "Энэ хар даа"

"My Man" |S1|Where stories live. Discover now