"Жэхёны өмнөөс хэлчихье муусайн хацрын хонхорхойны дутагдалууд" гэтэл Тэн инээснээ "Би тэгвэл өөрийнхөө өмнөөс хэлчихье муу өндөр хамар, давхраа, царайлаг царайны дутагдалууд" гэхэд нь би түүнийг шоолж "Миний хайр, Жэмин, Жэхён царайлаг хөөе, тэр тусмаа Жэхён бүр царайлаг. Аан Дуёон бол харин дутагдал байж магадгүй"
Дуён муухай харснаа "Бага өдөөрэй хэрүүлийн үгний дутагдалууд минь!"
"Жоннигийн өмнөөс хэлэхэд муу өндрийн дутагдалууд минь дахиж уухгүй шүү!" гэхэд Дуёон "Өөрөө дуртай уудаг юм байж"
Тэн "Би бол секундэд 2 шот татдаг"
Жэмин "Уумаар ч юм шиг, даанч уухаараа нохойн замаар орчих гээд байдаг юм аа"
Жонни ярзайтлаа инээн "За, тэгвэл энэ жилийн хаалтыг хийгээд уучих юм уу?"
Тэн "2 секундэнд 4 шот татдаг"
"Энэ жилийн хаалт ч худлаа л даа. Одоо дөнгөж 11 сар тэгээд 11 сараа дуустал ууна шинэ сар эхэллээ гээд 12 сард бас уугаад эхэн дунд гэж уугаад дунд гэж уугаад дунд хагас, хаалт гэж ууснаа хаалтын эхлэл хаалтын дунд, хаалтын төгсгөл тэгээд хаалт гээд бүр явж өгнө"
Тэн "4секундэнд 6 шот"
На Мин "Тэгэхээр яах нь уу? одоо ууцгаах нь байна"
+++
Дуёон архиа уунгаа "Та хоёрын нөгөө тусдаа гарах яасан бэ?"
"Өнөөдөр ууг нь нэг байр очиж үзэх байсан чинь далийгаад одоо ингээд уугаад сууж байна шүү дээ" гэхэд Дуёон шогшроод "Тэгвэл хүүхэд яасан?"
"30 хүрээд хүүхэдтэй болно" гэтэл Жонни "Айн?"
Тэр нүдээ бүлтийлгэн хамраа сарталзуулаад "Юун 30 нас? тэгэхээр чинь нас талийгаад юун хүүхэд манатай болно шдээ!"
"Би төрүүлэх юм чинь өөрөө мэдчихье!"
Жонни хачин царай гаргаад "Юу вэ?"
На Мин "Энэ Жэхён өнөөдөр яасан даруухан байх юм. Ууж байгаа нь хүртэл бага багаар уугаад л"
YOU ARE READING
"My Man" |S1|
Romance"Би чамд сайн" "Аан тэгсэн үү? надад хамаагүй ээ" "Тэгвэл би чамтай заавал үерхэнэ. Бүр нөхөрөө болгоод насан туршдаа аз жаргалтай амьдарсан ч чадна" "Бүтэхгүй л болохоос биш гоё мөрөөдөл байна шүү. Амжилт!"