СНАР 19

978 117 34
                                    

*1 жилийн дараа*

Нэг л тухгүй санагдаад арай хийн сэртэл нүүрэн дээр Рисоны бөгс байж байв. Ёолсоор Рисоныг өргөж буулгаад буцан нүдээ аньтал Рисон хөнжлөөс татаад байхаар нь нэг нүдээ нээн хартал над руу хэлээ гаргачхаад цааш гүйчхэв.

"Муу бяцхан жаал"

Яг буцаад унтах гэж байтал сэрүүлэг маань өрөө дүүрэн хангиналаа. Хажууд унтах хачин нүүрний арьс гуайг хөлөөрөө жийн түлхэж унагаатал үс нь сэгсийчихсэн босож ирэв.

"Хөөе, оёулсан давхраа минь чи хурдан өөрийнхөө гэр оронд амьдраач ээ. Орон дээрээ ганцаараа унтмаар байна!" гэтэл цэхэн цохон хийсээр өрөөнөөс гарав.

Би ч бас босон буйдан дээр тэрийн унтах Жэхёны үсийг нь хойшлуулаад хамрыг нь чимхтэл үхэх гэж байгаа юм шиг цочиж сэрлээ.

"Ёооё, сүртэй шүү дээ. Бос бос явъя чиний царайг харахгүй бол тэр нүүрний арьс гуайг удаан хараад байхаар нүдээ ухаад авчихмаар санагдаад байна!" гэхэд Жэхён босов.

Угаалгын өрөө орон гоо сайхандаа анхаарчхаад гартал Жэхён сууж л байна. Дэр авч шидээд "Бос л доо!" гээд хувцсаа өмсөхөөр өрөө рүүгээ орлоо.

Нүүрний арьс гуай бараг жаахан л хөдөлвөл өгзөг нь гарахаар банзал өмсөөд зогсож байна. Би бол сурснаараа хар өмдөө өмсөнө өө.

"Каспер, хөөе!" гэтэл Жэхён нойрмоглосоор ирэн би түүнийг чирсээр гэрээс гараад ам руу нь гаатай бохь шидчихээд сургууль руу гүйлээ.

Эргээд хартал өнөөх нүүрний арьс гуай өсгийтэй гуталтай болохоороо гүйж чадахгүй, сүүж нь салж унах гэж байгаа юм шиг алхаад энэ ер нь горьгүй ээ.

Гүйсээр ангид ортол Тэн миний суудал дээр суучихсан унтаж байв.

Очин ширээг тогшоод "Сэрээд сэрээд!" гэтэл надаас үсэртлээ цочоод сүйд. Тэгснээ өөдөөс малийтал инээснээ "Өө миний хань"

"Хань ч гэх шиг"

Бид хэд оюутан болсон. Дасах гэж зовж байна даа. Манай ангийнхан бараг л тэр чигтээ Архетиктур дизайны ангид орчихсон. Таньдаг нүүрний арьснуудтай байх давгүй шүү.

Тэн миний араас гүйсээр л. Нөгөө нүүрний арьс чинь нэг сургуульд орсон биш бүр манайд амьдарч байгаа хурдан гэр рүүгээ яваасай, өдөржингөө хэрүүл хийх гэж зовлонтой юм.

Жэхёны гэр бүл нь Америк руу явчихсан дараа жилээс ирэх байх. Тэгсэн чинь аав ээж хоёр яаж эрэгтэй хүүхэд ганцаараа тэр хол байранд байхав манайд амьдар гээд Жэхён манайд амьдарч байгаа. Бид хоёр бараг хэн хэн нь амьдрал зохиогоод гэрлэсэн ч хамт амьдрах байх аа. Төрснөөсөө хойш салсан удаа гэж байхгүй.

Харин миний хайрт Жонжогохон яасан гээч...нөгөө нэг жилийн өмнө үдэшлэг болсондоо тэгээд тэрэн дээр чинь ёстой сүрхий минийх гээд байсан байж тэрнээс хойш буцаад зугтаж энэ тэр.

Гэхдээ хамгийн сонин нь юу гээч би тэр явдлыг бодит эсвэл зүүд гэдгийг нь санахгүй байгаа. Зүүд байвал их л сайхан зүүд, бодит байвал...за мэдэхгүй ээ Жоннигоос асуу.

Яг яана гээд байгаа юм бэ? Тэр үед л шууд амьдрал ахуйгаа холбох байсан юм шүү дээ. Гэхдээ яахав би нэхэл хатуу юм болохоороо араас нь гүйсээр л. Авч суухдаа л сууна.

Арав Читафоныг хөөж босгочхоод суудалдаа суутал цаанаас Жэхён амаа ангайгаад ам руугаа заагаад байв.

"Балай чинь залгичихсан юм уу?" гэхэд толгой дохихоор нь халааснаасаа дахин бохь аваад шидлээ.

Цүнхнээсээ дэвтэр номоо гаргаад сууж байтал миний хайр ороод ирлээ. Би өөдөөс нь гараа даллаад инээмсэглэтэл над руу харж ярвайсаар суудалдаа суув.

Удалгүй Шивон багш орж ирэн "За өмбүүнүүдээ!" гэж ангиар дүүрэн орилов. Үгүй ээ мөн орилоо хүн шүү.

Гэснээс Шивон багш бас манай хамаатан шүү дээ. Эмээгийн дүүгийн хүүхэд байгаа юм. Залуухан мундаг багш даанч нэлээн бүр нэлээн овортой. Би 27 настай гэдэгт нь итгэдэггүй. Нээх амьдрал үзчихсэн царайтай.

+++

"Ёооё, ингэж нэг тарах гэж" гэсээр дэвтэр номоо хураатал Арав хажууд ирснээ үс илээд "Болзох уу даа ханиа?"

"Чиний хань энэ тэр бол биш шүү!" гэтэл "Өө гомдчихсон юм уу? Хань нь уурыг нь гаргаад өгөх үү?"

Ёооё энэ бүр намайг аваад суучхаж л дээ ханиа гэнэ шүү.

"Жэхён аа, энэ Аравд хэл дээ" гэхэд Жэхён цаанаас "Тэн минь наад Риёон чинь үгүй л гэсэн бол үгүй гэдэг хүн. Миний найз нас залуу байгаа дээрээ өөр хүнтэй бол"

Би Аравын хажуугаар бахдалтай нь аргагүй инээн зөрөөд Жоннигийн урд очин суув.

"Хоёулаа харин болзох уу?" гэтэл харж харж байснаа "Сарни!" гэв.

Эмзэг дэлбээ шүү.

+++

"Хайраа хоёулаа ихэр хүүхэдтэй болно оо за" гээд Жоннигийн гараас сугадсаар хэлтэл ширэв татаад "Сарни сарни сарниатах!"

Би инээж "Аая, худлаа дуртай байгаа юм байж" гэтэл над руу муухай хараад "Чи өөрөө сарнихгүй бол би сарниулах уу?"

"Яаж?"

"Яахав мотоцикл байхгүй ч гэсэн түлхдэг ч юм уу? өөр яаж ч болно. Бас битгий ингээд араас дагаад байгаач. Ангийхан бүр чи бид хо-" би үгийг нь тасалдуулан энгэрээс нь татаад уруул дээр нь үнслээ.

Яасан чалчаа хайр вэ? ингэж л дуугүй болгохоос.

"My Man" |S1|Where stories live. Discover now