Twenty five.Rain

484 65 0
                                    


Ахиад л нэгэн бүүдгэр өглөөг би чамгүйгээр угтана.

Юу гээч? Би чамайг харахыг хүсч байна.

Миний өдрийн бодол шөнийн зүүд болсон чи минь.

Бурхан миний хүслийг сонссон мэт өнөөдөр бид дэлгүүрт таарсан.

Гадаа маш ширүүн бороо асгаран орж байх үед би чамайг харсан.  Миний хажууд шалба норчихсон гүйж ирээд амандаа үглэн зогсож билээ.

Маск, малгай зүүн нүүрээ далдалсан ч хэнээс ч илүү хайрладаг нэгнээ би танихгүй байна гэж үү?

30минут хэртээ бороо харж зогссоны эцэст би тэвчээр алдарсан юм.

Би өөрт байгаа ганц шүхрээ чамд өгчихөөд л гүйчихсэн.

Магадгүй миний хамгийн тэнэг бөгөөд хамгийн азтай үйлдэл байсан байж болох юм.

Чи ардаас минь дуудсан.

"Хөөе охион!"

                                      ✨✨

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



                                      ✨✨

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now