.Eighty four.

345 40 0
                                    




Тэхёнгүй өдөр хоног үргэлжилсээр аль хэдийн гурван долоо хоног болжээ.
Гэрээс гаралгүй өнгөрүүлсэн миний хором мөч бүр, амьдрах итгэл, амьсгалах агаарыг минь шавхаж орхисон бүх зүйлс...

Бүх зүйлсээс өөрийгөө тусгаарлан, өрөөнөөсөө ч гарахгүй орондоо шигдэж өдөр хоногыг аргацаан байх би. Анхандаа явж өгдөггүй байсан цаг хугацаа нүд ирмэх зуурт л өнгөрдөг болжээ.

Утсаа нээх болгонд ирэх олон мэдэгдэл, гэрээс гарах бүрт тойрон эргэлдэх олон хүмүүс...

Алдартнуудын амьдрал үргэлж ийм байдаг бол тэд яаж тэсдэг юм бол?

Гагцхүү алдартантай хувь заяагаа холбохыг хүссэн миний шуналын хариуд өгч буй бурхны шийтгэл энэ юм болов уу?
Миний л буруу...

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now