Sixty four.Dope

363 47 0
                                    



Тэхён сүүлийн үед завтай байх болсон учир бид хоёр хамтдаа байх цаг нилээдгүй их гарч байв.

Гэртээ хамтдаа хөгжилтэй зүйл ярилцаж, хамт хоол хийж, кино үзэж, тэврэлдэн хэвтээд л яг л мөрөөдлийн гэмээр цагыг өнгөрөөж байлаа. Өмнөхөө бодвол бид хоёр үнэхээр дотно болсон.

Бие биенээсээ ичиж санаа зовохгүй, яг л хамт байх ёстой юм шиг үргэлж хамтдаа байж бүхнийг хамтдаа хийдэг болж.

Үерхэлийн жинхэнэ амттай зүйл нь яг энэ л байх.

Бие биенээрээ хязгаарлагдаж, зөвхөн бие биенээ харж амьдрах.

Би амьдралаа ганц л залууг хайрлаж байгаатай адил энэ залуу ч мөн намайг л хайрлаж байгаа.

Энэ л миний мэдэх хамгийн амттай үнэн.

Үерхэл гэдэг нь бие биенээ ойлгож, итгэж, нэг бүхэл бие, нэг хүн болж уусан нэгдэхийг хэлдэг байх.
Яг л химийн томьёо шиг, яг л биологийн үзэгдэл шиг.

Заримдаа ам мурийх ч хэн хэн нь бие биедээ буулт хийж чадвал улам л аз жаргал авчирдаг. Яг л мансууруулах бодис шиг.

Эхлээд гашуун, хортой мэт боловч удаад ирэхээр үүнээс өөр зүйл хэрэггүй мэт, үүнээс өөр жаргал байхгүй мэт диваажинд аваачдаг.

Хайр гэдэг, үерхэл гэдэг мансуурах бодисны хоргүй хэлбэр нь л бололтой.

__________________

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now