.Ninety eight.

411 42 1
                                    



Хайрт минь намайг сонсооч!

Би чиний үсэнд хайртай. Хэдий богинохон гээд надад таалагддаггүй ч би хайртай.

Чиний дуртай зүйлсэд хайртай. Хэдий шоколаданд дургүй ч чамайг дуртай болохоор би түүнд ч бас дурласан.

Шагайны чинь ард байх сорвинд чинь ч хайртай.

Гар, хөл, хуруу, уруул, нүд гээд би бүх зүйлд чинь хайртай. Гагцхүү Хёнжи гэх энэ эмэгтэйд би галзууртлаа ихээр хайртай.

Гэхдээ энэ хайр алга болчихвол би хэн болж үлдэх юм. Энэ хайр үгүй болчихвол би яах гэж амьдрах юм.

Гуйя битгий яваач хайрт минь.
Чамгүй бол би ус агааргүй болчихно.
Чамгүй бол би амьдрах шалтгаангүй болчихно.
Чамгүй бол би хэн ч биш болчихно.
Гуйя намайг ганцааранг минь бүү орхиоч...

Надтай ярьдаг мөрөөдлүүд, надтай бий болгодог аз жаргал, надтай хийж бүтээсэн дурсамжууд

Энэ бүхнээ хөсөр орхиод чи явж болох юм гэж үү?

Би зөвшөөрөхгүй
Хэзээ ч зөвшөөрөхгүй
Үүрд хамт байна гэчихээд
Мөнх хажууд үлдэнэ гэчихээд
Ингээд энэ орчлонд ганцааранг минь
орхичхоод өөрөө явж болох юм гэж үү?

Гуйя битгий...

Миний эд эс чиний төлөө ажиллаж
Зүрх минь чиний төлөө цохилж
Би чиний төлөө сайн сайхан руу тэмүүлдэг байхад энэ хүн байхгүй бол би хэний төлөө амьд явна гэж?
Хэн миний аз жаргал болох юм?
Үүрд ганц л хүнийг дотроо тээх зүрх минь дэндүү өрөвдөлтэй биш гэж үү?

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now