Sixty two.You and me.Forever

413 48 0
                                    


Өнөөдөр би амарч байгаа учир бид хоёр цагыг зугаатай өнгөрөөхөөр болов.
Гэртээ зүгээр л суугаад байхыг хүссэнгүй. Тэхён намайг өөрийн нууц газартаа авч явна гэсээр хаашаа ч юм дагуулан явна.

Надад өөрийн нандин газраа үзүүлж байгаа болохоор би ч бас өөрийн нандин зүйлээ чамд харуулж болох болов уу?

Бид хоёр явсаар бас л хотоос зайдуу нэгэн газар очив. Гэхдээ нэгэн тосгоны энэ хээр талд орших том хад байсан юм. Энэ түүний минь нууц газар бололтой.

Тэхён намайг хөтлөн зөөлөн зөөлөн алхалсаар "Би энэ газарт багадаа эмээтэйгээ ирж байсан юм. Гэрээс маань зайтай ч гэсэн амралтын өдөр болгоноор ирдэг байж билээ. Энэ газрыг эмээ бид хоёр л мэддэг байсан харин одоо чи ч бас мэддэг боллоо, яагаад ч юм энд ингээд суугаад, энэ сайхан салхиар амьсгалаад, энэ бүгдийг харахаар цаанаасаа л тайвширдаг юм."

Үнэхээр тийм бололтой. Хадан дээрээс энэ байгаль, уул ус, тосгон гээд бүгд сайхан харагдаж байна. Бас нам гүм.

"Тэхён, энэ дээр бичиг байна"

"Энэ эмээ бид хоёрын нууц үг байгаа юм эмээтэйгээ бичиж байж билээ" тэр санаа алдсан ч хөнгөн инээмсэглээд "Эмээ+Тэхён" гэж хэлээд тэр хаданд зөөлнөөр энхрийхнээр хүрнэ.

Тэхёны гунигтай байгааг би ажигласаар "Тэгвэл хоёулаа ч бас нууц үгтэй болох уу?"

Тэгтэл түүний минь нүд нь сэргэснээ гэнэт их бодол болоод суучихав. Хэдэн удаа дуудсаны эцэст тэр ам нээн "Энэ нууц үгийг бичээд удаагүй байтал Эмээ маань надаас үүрд явчихсан юм" гэх нь тэр.

"Ахиж тийм зүйл хэзээ ч болохгүй болохоор зүгээр, ойлгосон уу?"

"Чи, би.
Үүрд, энэ ямар байна"

"Надад таалагдаж байна" гэсээр Тэхён инээнэ.

"Чи, би. Үүрд"

_____________

Ene zohioliin buh zuil zohiomol buguud Taehyung ii emeeteigee ongoruulsen dursamj ch mun zohiomol shuu~

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now