Sixty three.God

376 45 0
                                    



Хэрвээ хоёуланд нь ярьж болохооргүй нөхцөл байдал таарвал дохиогоох энэ үгээ хэлж байя" хэмээн Тэхён хэлсээр завилан суугаад "Чи гэж хэлэхдээ хуруугаараа заана, би гэж хэлэхдээ өөрсөдрүүгээ заана, харин үүрд гэж хэлэхдэж зүрхэн дээрээ гараа тавина шүү"

"Ойголоо, ингэхэд чи өлсөж байна уу?"

"Бага зэрэг" гэсээр Тэхён хуруугаараа үзүүлэн эгдүүтэй царай гаргав.

Бурхан минь гэж энэ хүнээс болж зүрх минь ахиад л хэвийн хэмнэлээ алдчихлаа.

Би цүнхнээсээ хийсэн хоолнуудаа гарган өрөн тавив.

"Амттай харагдаж байх чинь, чи хэзээ хийчихээ вэ?" Тэхён шүлсээ залгин хоолонд хүрж чадахгүй, ажиглан сууна.

"Чамайг өглөө унтаж байхад чинь"

"Хөөх, Бибимбаб, кимбаб, чэюүг,буурцагны  шөл, шарсан тахиа энд бүгд байна, хайраа чи хэзээдээ амжуулчихсан юм?"

"Хэлсэн шүү дээ, чамайг унтаж байхад"
Би инээн түүндээ савхан өгнө. Тэр минь үнэхээр амтархан иднэ. Энэ л жаргал биш гэж үү? Миний мөрөөдлүүдийн нэг.

Би хэзээ ч биелэнэ гэж бодож байгаагүй,
Зөвхөн миний мөрөөдөл байсан.

Харин одоо миний амьдрал, бүх зүйл минь болчихжээ.

Ахиад л би шунаж эхлэж байна, би энэ хүнтэй гэрлэмээр байна, хэзээ ч салахгүй, үүрд гэх нэрийдлээр, эхнэр нь гэх тодотголоор үүрд хажууд нь баймаар байна.

Энэ үед л би өөрсдийгөө мөнх амьдралтай байсан бол гэж хүснэ.

Магадгүй ахадсан хүсэл үү?

Би ийм их зүйл хүсч байхад бурхан биелүүлээд л байдаг.

Бурхны миний хүслийг сонсох сонорт нь хязгаар гэж байдаг бол тэр хязгаар нь хэзээ намайг хязгаарлах бол?

  ____________________

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now