Sixty.Don't worry

376 52 0
                                    



Хайртай залуугийн минь амралт эхлэсэн нь надад таатай байгаа ч ядарч байгаагаа нуун надтай цагыг өнгөрүүлэх нь сэтгэл зовоосоор...

Олон сарын аялан тоглолт түүнийг минь ядраасан ч тоолгүй надтай хамт байгаа энэ хүн үнэхээр мунхаг юм.

Миний төлөө ингэж болохгүй шүү дээ.

Өчүүхэн надад цаг зарцуулахад чи хэтэрхий нандин хүн.

"Хайраа чи хэд хоног гэртээ амарчихаад ир"

"Яагаад, би чамтай хамт байхдаа л сайхан амарч байхад"

"Үгүй дээ, Өглөө хичээлдээ явахаас өмнө босч надад хоол хийж өгөөд л шөнө оройтож ирэх болгонд минь намайг харуулдан суугаад чамайг сайн амарч чадахгүй байгааг би мэдэж байна, тиймээс миний үгэнд ор, мм?"

"Энэ амрахгүй байгаа гэсэн үг биш шүү дээ Хёнжи, чамайг харах болгонд миний эд эс сэргэх шиг л болдог, өглөө чамд хоол хийж өгөх болгонд яг л чиний нөхөр болчихсон мэт сайхан санагддаг, шөнө чамайг хүлээж санаа зовох нь ч бас надад таалагддаг, чамайг тайван унтахыг харж суух надад тайвшрал авчирдаг, ийм байхад чи намайг амрахгүй байна гэж хэлэх үү?"

Хайртын минь хэлсэн эдгээр үгс сэтгэлийн гүнд сийлэгдэж буй мэт, хэзээ ч хэнээс ч сонсож байгаагүй сэтгэл шингэсэн хайр дүүрэн үгсийг зөвхөн чамаас сонссон би. Гэхдээ түүний минь царайг хараач нүднийх нь доор хар зураас татан, бага зэрэг турсан төрхтэй тэр минь. Чамайг би ховорхон олдох амралтаа намайг асрахад залцуулаасай гэж хүсэхгүй байна. Хайрт минь.

"Чи сайн унтаж, сайн идэх хэрэгтэй"

"Тиймээ, би сайн унтаж сайн идэж байгаа, хэнээс ч илүү"

"Тэхёнаа, би хоёр хоног гэртээ ирэхгүй ядаж энэ хоёрхон хоногт л буцаад гэртээ оччихоод ир тэгэх үү?, ах нар чинь санаа зовж байгаа"

"Ойлголоо, чи хүсэж байгаа бол" би түүнийгээ харсаар духан дээр нь зориг гарган үнсэв. Харин тэр хайр гэрэлтсэн харцаар надруу харсан. Яг л ахиад гэж буй мэт.

Би хацар, уруул гээд бүх газарт чинь үнсэхийг хүссэн Ким Тэхён. Гэхдээ энэ бүхэн ирээдүйд болох болохоор, санаа зоволтгүй хонгор минь.

 Гэхдээ энэ бүхэн ирээдүйд болох болохоор, санаа зоволтгүй хонгор минь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_________

__________

Udaan uulzsanguishuu kk viewsee 1k hurchiheer oruuly gd guriiged l bla tgeed tessengue><

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




Udaan uulzsanguishuu kk viewsee 1k hurchiheer oruuly gd guriiged l bla tgeed tessengue><

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now