Sixty nine.Alcohol

357 48 0
                                    




Тэр хоёр ирээгүй, шөнө хүртэл хүлээсэн ч ирэхгүй болохоор нь унтаад өглөө сэрэхэд бас л байхгүй байв.

Аав Тэхёныг аваад хааччихдаг байна аа.

Өчигдөр орой гарсан хүмүүс өглөө болчихоод байхад хүртэл ирэхгүй байна гэхээр хамаг муу зүйлс л бодогдоод эхлэх юм.

Ээжийг сэрэхээс өмнө гэрийн зарим зүйлсыг цэгцэлчихээд гарахад юу байсан гэж санана?

Аав тэхён хоёр хашаан дахь цэцэрлэгийн сандал дээр бие биенийгээ дэрлээд сонин нөмрөөд унтчихсан байсан.

Миний айж цочсонийг ч хэлэх үү?

Золтой л орилчихсонгүй.

Тэхёний хажууд очиход архины үнэр хамаг цоргиож байсан нь архи их уусныг илтгэнэ.

Бас царай алдчихжээ. Бүүр даарчихсан бололтой биеээ хумиад хэвтчихсэн.

"Архи ууж чаддаггүй л хүн юмсан" хэмээн амандаа үглэж байтал гэнэт аав өндийн суниагаад "Энд нь түр байлгаж бай, өөрөө сэрэх байх, бие бүүр хөшчихлөө" гээд нуруугаа бариад босоод явчихав.

Энэ одоо юу болоод байна аа?

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now