Seventy nine.Relationship

354 49 4
                                    



"Хонгор минь бид үерхлээ зарлах цаг болсон юм шиг байна"

"Юу? Тэхёнаа"
Бодлыг минь царцаан, зүрхийг минь зогсоохоо дөхсөн түүний үгэнд би гайхширч байв. Бид бие биенээ таниж эхлээд жил гаран үерхэж эхлээд зургаан сар л болсон шүү дээ.

"Чи бид хоёр гэрлэх нь, хамт амьдрах нь тодорхой шүү дээ. Арми үүнийг мэдэх хэрэгтэй. Би чамтайгаа хүмүүсээс санаа зоволгүйгээр уулзаж, хамт гадуур гарч баймаар байна. Тааралдсан хүн болгондоо энэ миний эмэгтэй гэж хэлмээр байна"

"Гэхдээ Тэхён тэд ойлгохгүй бол яах юм бэ? Танай хамтлаг хэцүү байдалд орно шүү дээ. Надаас болж муу юм болохыг би зөвшөөрөхгүй ээ"

Санаа зовнингуй хөмсгөө зангидан ийн хэллээ. Үнэхээр ямар нэгэн зүйл буруугаар эргэвэл яах юм.

"Санаа зоволтгүй ээ хайрт минь, чи миний гарнаас нэг л атгасан бол хэзээ ч тавихгүй гэж амласан шүү дээ. Захирал хамтлагийнхан зөвшөөрчихсөн. Арми зөвшөөрчихвөл л болно. Үгүй ээ зөвшөөрөх ёстой. Тэд үнэхээр ухаантай. Намайг ойлгоно гэдэгт итгэлтэй байна"

"Гэхдээ би ч бас чиний шүтэн бишрэгч  байсан Тэхён. Би тэдний дунд одоо ч байсан бол чамайг өөр нэгэнд өгөхөөс үхсэн нь дээр л гэж бодох байсан"

Тэхён миний үсийг илсээр "Чи бол өөр шүү дээ. Чи төрөхдөө л миний охин байхаар заяагдчихсан байсан юм. Тэд миний гэр бүлээс өөрцгүй хүмүүс ч миний эхнэр болох хүн бол зөвхөн чи шүү дээ"

Эцэст нь энэ үгээрээ Тэхён миний бодлыг өөрчилчихсөн юм. Муу ч сайн ч ямар ч хариу авсан харамсахгүй болохоор үзээд алдахыг би хүссэн юм.

Би тэдний фэнүүдийг мэднэ. Тэд ямар сайхан сэтгэлтэйг ч мэднэ. Гэхдээ би тэдний  Тэхёнийг гэсэн хайрыг хүндлэх болно оо.











Хэзээ нэгэн өдөр ийм юм болох л байхдаа

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now