.Ninety three.

354 39 0
                                    




"Тэд үнэхээр хөгжилтэй юм"

"Бас их хорон" Миний үгийг дэмжин хэлсэн түүний үгс энэ байв.

"Чамд атаархаж байна шүү. Төрсөн гэр бүлээс өөрцгүй тийм сайхан хүмүүстэй байна гэдэг"

Тэр хөтөлсөн гараа улам чанга атган "Харин би л чамд атаархаж байна. Ийм сайхан залууг өөрийн болгочихдог"

Бид инээлдэн гудамжны гэрэл гэрэлтүүлэх хүнгүй намуухан гудамжаар алхлах аж. Удалгүй Тэхён байрандаа зогсон тэнгэр лүү харахыг дохьлоо.

Дээш харахад тэнгэрт одод бөөгнөрөлдөн сүүн зам үүссэн байх аж.

"Үзэсгэлэнтэй харагдаж байна"

"Харин надад хорвоо дэлхий дээр чи л хамгийн үзэсгэлэнтэй харагддаг" би дээш харсан чигтээ инээмсэглэсээр байвал тэр үргэлжлүүлэн ярих аж.

"Би чамайг цаашдаа үргэлж жаргалтай байлгана гэж амлаж чадахгүй гэхдээ чи үүрд миний хажууд байна гэвэл би юуг ч орхиод зөвхөн чамтай, зөвхөн чамайг жаргалтай байлгахын төлөө амьдарч чадна. Хэдий надад дутуу дулимаг зүйл байж магадгүй ч, хэдий би энэ тал дээр ямар ч туршлагагүй ч чи надтай хамт энэ амьдралыг үргэлжлүүлж, хамт туулж чадах уу? Үүрд зөвхөн минийх, зөвхөн Ким Тэхён гэх хүний бяцхан эхнэр, хайрт бүсгүй нь болж жаргал зовлонгоо хуваалцаж чадах уу?" түүний үгсийг сонсон нүдэндээ нулимстай түүн рүү харвал тэр минь гарыг минь алгуурхнаар тавин доош нэг хөл дээрээ өвдөглөн халааснаасаа хайрцагтай бөгж гарган ирэх нь тэр.

"Ан Хёнжи, чи миний эхнэр болох уу?" энэ үгтэй зэрэгцэн миний нулимс урссан юм.

Би хамгийн их хүсч байсан зүйлээ албан ёсоор өөртөө авчихлаа. Тэр минь миний нөхөр, би түүний эхнэр болох нь.

Чичрэх гараараа амаа даран уйлахдаа толгойгоо дохих миний гарыг тэр аван ядам хуруунд минь бөгжөө зүйлгэх аж.

"Чи одооноос үүрд зөвхөн миний эмэгтэй"

Сартай, одод түгсэн энэ тэнгэрийн дор бидний бүтээсэн хайр энэ байсан юм. Хэний ч хүсээд авч чадахгүй эрдэнийг би өөрийн болгочихсон. Гагцхүү би үүрдийн аз жаргалаа өөртөө авчихсан.

Ким Тэхён чи бол миний аз жаргал.

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now