Sixty Eight.Boyfriend

346 52 0
                                    

"Ааваа, Ээжээ сайн сууж байсан уу?"

"С-сайн байна уу?,Таны төрсөн өдөр гэж сонссон баяр хүргэе" Тэхёны сандарч байгаа нь илт.

Ээжид минь сагстай жимс, аавд гар цайлгах зүйл өгч байхдаа гар нь чичрээд байна шүү дээ тэрний минь.

Хичнээн олон сая хүний өмнө тайзан дээр гарч байхдаа ингэж сандарч харагддаггүй хэрнээ яг одоо, нүдний минь өмнө ямар их сандарч байна гээч.

Хоёр чих нь час улаан болчихсон, хоёр гараа чанга атгаад зогсчихсон мөн уруулаа тас хазчихсан бөхийн зогсож байна.

"Сандрах хэрэггүй, би хажууд чинь байна шүү дээ" Тэхён нүднийхээ булангаар харснаа багахан мишээн гүнзгий амьсгал авлаа.

"Ааваа,ээжээ энэ бол миний найз залуу"

"Сайн байна уу? Намайг Ким Тэхён гэдэг. Танилцсандаа таатай байна ааваа, ээжээ"

"Энэ өдрийг ийм хурдан ирнэ гэж бодсонгүй шүү, заа алив сууцгаа" гэж ээж гайхсан ч эелдэгээр хэлэв. Харин аав чимээгүй биднийг ажиглан суусаар.

Мэдээж энэ нөхцөлд аавын амнаас чихний чимэг болчихоор үг гарахгүй нь ойлгомжтой.

Хоолойгоо зассанаа "Ким Тэхён гэсэн билүү? Чамайг нэг харсан хүү байх юм."

"Юу тиймээ ааваа, Үгүй ээ....
Та андуурсан байхаа, би энд анх удаа л ирж байна"

Тэр юу сэдчихээд ингэж хэлээд байгаа юм бол?

Бид чимээгүйхэн суусаар орой хоолоо иднэ.

"Ямар мэргэжилтэй юм, эсвэл сурдаг уу?"

"Юу, би төгсчихсөн л дөө"

"Ямар чиглэлээр?"

Тэхён гүнзгий амьсгаа аваад уруулаа нэг долоочихоод "Ааваа уучлаарай, би дуучин... та мэддэг бол BTS хамтлагт байдаг. Шууд хэлээгүйд уучлаарай, таныг дуучидад дургүй гэж сонссон юм"

Аав хэсэг харж сууж байснаа "Тэхён хоёулаа түр агаарт гарвал ямар вэ? Эндэх шөнийн цагаар их сайхан" гэж хэлээд Тэхёныг дагуулаад гарчихав.

Бурхан минь одоо яах бол?


__________________

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now