.Eighty eight.

328 40 0
                                    



"Хонгор минь, хоёулаа гэрлэхээрээ хэдэн хүүхэдтэй болох уу?"
Гадаах сандал дээр Тэхёны хөлийг дэрлэн хэвтэхдээ нарыг гараараа халхлан хэлсэн үг минь энэ байв.

"Магадгүй тав"

"Би ч бас тэгж хүсч байна"

Тэхён үсийг минь илэн инээмсэглээд "Гурван хүү, хоёр охинтой болмоор байна. Надад төрүүлж өгнө биз дээ. Эхнэр минь"

Би чангаар инээгээд "Эхлээд гэрлэлт тэгээд эхнэр" би өндийн түүний урдаас хараад уруул дээр нь долоовор хуруугаа тавиад
"Дараа нь хүүхэд хонгор минь"

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now