.Ninety seven.

401 36 1
                                    



Ахиад л эмнэлгийн хурц үнэр ханхалан би
хагас дутуу ухаантай нүдээ дааж ядан нээх аж. Харин энэ удаад би цагаан тааз хөдөлж байхыг харлаа.

Би эмнэлгийн түрдэг орон дээр байгаа бололтой. Тойрсон эмч нар намайг түрэн яаран явах бол тэр дунд миний залуу нулимс дуслуулан гүйж байх аж.

Би гараа явуулан түүнд хүрэхийг хүссэн ч гар минь хөдөлж зүрхэлсэнгүй. Удалгүй их өвдөлтөөс болон түүний минь царай ахиад л бүрэлзээд эхэллээ.

Ахин нэг сэрэхэд эмнэлгийн аппарат төхөөрөмжүүдийн дуу чихэн дээр минь хангинан би нүдээрээ тойруулан харахдаа өөрийгөө хагалгааны өрөөнд байгаагаа мэдэрлээ.

Шилэн хананы цаана Тэхён над руу нүд салгалгүй ширтэн уйлна.

Би түүн рүү харан гараа өргөхөд тэр минь сандран гараа шилэн ханан дээр тавих аж. Харин түүний нүднээс нулимс дуссан хэвээр.

Би чиний нулимсыг харах дургүй байхад яагаад надаас болж уйлна вэ? Хайрт минь.

Ахиад л нүд минь анилдаж эхлэнэ. Гэхдээ би ахин нүд минь хэзээ ч нээгдэхгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрч байлаа.
Түүний минь төрх бага багаар замхрахтай зэрэгцэн өнөөх төхөөрөмжүүдийн дуу илүү чанга, илүү хурдан, илүү түгшүүртэйгээр чихэнд минь мөнхөрч тэр минь доош сөхрөн унах нь тэр.

Чамайг орхин явж байгаа бололтой хайрт минь.

Намайг уучлаарай.

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now