.Ninety six.

375 34 1
                                    



Гайхалтай сайхан хуримыг бүтээхээр бид бэлтгэл ажилдаа орсон байлаа. Хурим болоход ердөө хоёр долоо хоног үлдэж.

Би түүний эхнэр тэр миний нөхөр болох өдөр ойртсоор...

"Хонгор минь, өнөөдөр даашинзаа захиалахаа мэдэж байгаа биз дээ. Би ажлаа дуусгачхаад очих болохоор дэлгүүрийн урд хоёр цагт уулзацгаая хайртай шүү" Тэхёноос ирсэн хайр ханхалсан зурвасыг уншихад л миний өдөр гэрэлтээд ирэв.

Товлосон цаг болж би түүнрүүгээ яарсаар дэлгүүрийн урдах замын харалтаа ирлээ.
Тэр минь замын цаана зогсон над руу даллах аж. Бор урт пальтоныхоо халаасанд нэг гараа хийж над руу даллан зогсох миний залуу.

Хүлээж байгаарай хонгор минь. Удахгүй чам дээрээ очих болно.

Ногоон гэрэл асах төдийд түүнрүүгээ яаран гүйн гарлаа. Харин хөл миний замын цагаан шугаман дээр гишгэхтэй зэрэгцэн биед минь өвдөлт, түүний минь харцанд сандрал, айдас тодрон удахгүй ухаан санаа минь балартах нь тэр.

[Completed] In the M o o nᴷᵀᴴOpowieści tętniące życiem. Odkryj je teraz