.Hundred.The end.

1K 68 21
                                    



Яагаад үргэлж
аз жаргалтай хором мөч бүрийг гэнэтийн айдас дагаж явдаг юм бол?



Гаднаа ч тэр дотроо ч тэр дэндүү үзэсгэлэнтэй чи...
Наанаа хүчирхэг харагддаг ч яг л жоохон хүүхэд шиг гэнэн цайлган араншинтай чи...
Амнаас нь гарсан авиа бүрийг нь сонссон хэнийг ч бай гүн гүнзгий хөх тэнгист живүүлчихдэг ер бусын үгээр хэлэмгүй хоолойтой чи...
Маргааш энэ ертөнц мөхнө гэж байсан ч хийж буй ажлаа үргэлжлүүлэн хийж чадахаар тийм л хичээнгүй чи...

Ийм л чамд хэтэрхий ихээр шунасан би хариугаа авч байгаа бололтой.

Уучлаарай.

Хүрч чадаагүй амлалт бүрийнхээ тоогоор өршөөл эрье хайрт минь!

Над шиг муу эмэгтэй чиний минь хажууд байх тавилангүй бололтой.

Чамд шунасан шуналын минь төлөөс энэ бол надад харамсах зүйл алга. Учир нь би чамайг аль хэдийн өөртөө авчихсан шүү дээ. Нөхөр минь!
Надад энэ л байхад хангалттай.

Гагцхүү чамайг уйлж байхыг харахыг би үл хүснэ.

Ахиж битгий уйл Тэхёнаа. Энэ муу эмэгтэйгээс болж үзэсгэлэнтэй тэр нүднээсээ гашуудлын нулимс бүү дусаа.
Жаргалтай дурсамж бүрээ санаад үргэлж инээмсэглэнэ гэж надад амлаач.

Миний амьдралд гарч ирсэн хамгийн эрхэм, хамгийн нандин, хамгийн үзэсглэнтэй, хамгийн өхөөрдөм, хамгийн энэрэнгүй бас цорын ганц хайр минь байсанд үнэхээр их баярлалаа.
Чамаас мэдэрсэн мэдрэмж, чамаас хүртсэн хайр энхрийлэл бүрээ би дурсах болно. Дараа нас гэж байдаг бол тэр үед ахин чи миний хайрт болж ирээрэй. Тэр үед дуусгаж чадаагүй амлалт бүрээ ахин биелүүлье дээ.

Баяртай гэж хэлж чадалгүй явж байгаад уучил
Хүсэл бүрийг чинь биелүүлж чадалгүй орхиж байгаад уучил

Харин намайг чин сэтгэлээсээ хайрласанд баярлалаа Ким Тэхён.

Чиний хайрт Ким Хёнжи.

"Чи, би...үүрд"


✨🌙


Энэ хүрээд "In the moon" богино бичвэр маань дуусч байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.








Энэ хүрээд "In the moon" богино бичвэр маань дуусч байна.
Бичвэрээрээ ахин нэг харуулахыг хүссэн зүйл минь үүрдийн хайр байлаа.
Энэ хоёрын минь хайрыг үхэл ч салгаж чадахааргүй, үүрдийн жинхэнэ хайр байсан юм шүү.
Хэн ч үүн шиг хайрыг бүтээж чадна гэдэгт би итгэдэг. Гагцхүү өөрийн зөв совингоо дагах хэрэгтэй.

Мөн бичвэрийн минь сүүлийн хэсгийг бичихэд гүн туслалцаа үзүүлсэн "Gangtantv"-д  талархлаа.

Дараагийн бичвэрээрээ эргэн уулзацгаая. Энэ хүртэл хамт байсан уншигчид даа үнэхээр их баярлалаа.

Хүндэтгэсэн Хонгорзул

Хүндэтгэсэн Хонгорзул✨

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now