Fifty two.Luv u

427 60 0
                                    


ㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡ

Бид хоёр товлосон цагтаа уулзан түүний машинаар хаашаа ч юм бэ явна.

Өмнө нь зүгээр байсан ч одоо түүнтэй юм ярина нүүр лүү нь харна гэж бодохоор үнэхээр их сандарч ичнэ. Энэ хайр юм болов уу?

"Юу, чи үзэсгэлэнтэй харагдаж байна"

Тэр ч бас сандарч байна. Бага багаар хацар нь улайх тэр минь. Үнэхээр өхөөрдөм. Өөрөө ч ичээд хүнийг ч ичээлгээд.

"Баярлалаа, та ч бас царайлаг байна"

Өө бурхан минь миний амнаас юу гарчихав аа?

Тэхён сонин инээж байснаа "Хоёулаа хосууд болчихсон болохоор намайг та гэж дуудаад хэрэггүй байхаа, бие биенийгээ өөрөөр дуудацгаая"

"Юу гэж?"

"Мм харин л дээ, хонгор минь?, хайр аа?"

Гээд ярзайтлаа инээх энэ хүн намайг цусгүй алахаар шийдсэн бололтой.

Улайсан хацар миньулам улайсаар газар доор ороод нуугдчихмаар л санагдана энэ их хэцүү юм.
Болзоо гэдэг.

Тэр бид хёр хүнгүй, хотоос зайдуу нэг газар очсон.

Үнэхээр тайван, үнэхээр тухтай тэр газар бизний анхны боозоо болсон юм.

"Би чамайг олон хүнтэй өөр зугаатай газраар дагуулж явж чадахгүй ээ, бас олны нүдэн дээр миний хайртай хүн гээд хэлж ч чадахгүй, намайг уучлаарай"

"Надад зүгээрээ, та л миний хажууд байвал хаана ч, яаж ч байсан хамаагүй болохоор ахиж битгий уучлалт гуйгаарай"

"Баярлалаа, хайртай шүү Хёнжи"

ㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡ

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now