.Ninety one.

336 35 0
                                    



Тоглолт эд дундаа орох үедээ тэрний минь гоцлол дуу явж эхлэх аж.

Түүний минь хоолой үнэхээр гайхалтай сонсогдоно. Энэ л мэдрэмж энэ л хоолойг сонсохын тулд хүмүүс энэ газарт ирж үзэхийг үхэн хатан хүсдэг байх нь ээ.

"Энд ирсэнд үнэхээр их баярлалаа арми. Хайртай шүү" тэр минь дуугаа дуусан үг хэлчхээд нүдээрээ хэн нэгнийг хайсны эцэст харц нь миний зүг тусах ажээ.

Алхам алхмаар ойртон тайзны ирмэгт доош явган суун над руу инээмсэглээд зөвхөн надад зориулж "хайртай шүү" гэж шивнэсэн юм.

Түүний дараа тэр над руу заан дараа нь өөр лүүгээ заан зүрхэн дээрээ гараа тавив.

Тийм ээ хайрт минь.

Чи, би.

Үүрд...

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now