.Ninety.

327 39 0
                                    



Гартаа "А" зэрэглэлийн суудлын урилга бариад тоглолт болох газар луу арын албаны ажилчдын орох хаалгаар орон тэдний менежерийг дагасаар суудлаа олон суулаа.

Би Ким Тэхён гэх хүнийг дэлгэцний цаанаас харж эхэлснээсээ хойш энэ газарт энэ тоглолтыг үзэж байна гэж төсөөлж байсан болохоос хэзээ ч энд ирж ийм ойрхон сууна гэж бодож байсангүй.

Мөрөөдөл биелдэг гэдэг ч миний мөрөөдөл бүгд биелээд байх энэ аз жаргалтай үе яагаад ч юм намайг айдаст автуулна...

Удалгүй тайзан дээр миний дэлгэцийн араас л үзэж байсан тоглолтын өмнөх гэрэл дэлгэц, дуу, галт буудлага зэрэг гарч түүний дараагаар тайзны араас долоон залуу гарч ирлээ.
Гагцхүү би нүдээрээ өөрийн хайртай нэгнийг хайх аж.

Тэр минь цасан цагаан хувцас өмсчээ.
Үсээ хараар будуулсан байх агаад тэр яг л сахиусан тэнгэр мэт харагдаж байв.
Тэр минь тайзан дээр байхдаа нарнаас ч тод, сарнаас ч хурц гэрэлтэх юм.

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now