Sixty Six.Busan

354 52 0
                                    


"Тэхёнаа, би өнөөдөр Бусан явах ажилтай"

"Яах гэж?" нүд нь аяганаасаа бүлтрэх нь үү гэлтэй томорч байгаа нь үнэхээр эгдүүтэй, барьж аваад идчихмээр.

"Аавын төрсөн өдөр, жил болгон цугладаг юм аа"

Дуугаа хураан суух энэ хүн. Нэг л юм бодож байгаа нь элт, хоёр гараа ташаандаа авчихсан, уруулаа цорвойлгон нүдээ эргэлдүүлэн зогсоно.

"Тэгвэл хамт явъя! Би ч бас хадам аав, ээжтэйгээ танилцмаар байна"

"Юу? Тэхён чи итгэлтэй байна уу? Манай аав тийм ч амар хүн биш"

"Би алдартай, баян, царайлаг, халуухан, дуучин залуу байхад тэр намайг зөвшөөрөхгүй байна гэж үү?"

"Гол нь тэр дуучидад тийм ч дуртай биш"

Тэр хэсэг дуугаа хурааж хөмсгөө атиралдуулан зогссоноо "Чамайг хайрлах хүн энэ хорвоо ертөнцөд надаас өөр байхгүй, хайртай охиныхоо төлөө аав чинь зөвшөөрөх болноо, зүгээр л надад итгээд бүгдийг нь даатгачих!"

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now