Fourty six.Oppa

439 59 1
                                    

"Ахаа, би ирлээ"

"Хёнжи хичээл чинь ямархуу байв? Ядарч байна уу?"

"Зүгээр дээ, таныг хараад л эрч хүчээ авчихлаа"

"Тоглоомтой хүүхэд шүү" гээд миний үсийг сэгсийлгэсэн тэр мөч бид хоёрын хамгийн дотно яриа болсон юм.

Хоолойгоо засан уруулаа хазах энэ дүр зураг миний харсан хамгийн үзэсгэлэнтэй дүр зургуудын нэг байсан юм.

Надаас болж ичсэн түүний минь царай.

Миний хамгийн жаргалтай дурсамжуудын нэг.

"Хоёулаа гарч хоол идэцгээе, би ажлаа ч дуусчихлаа"

"Тэгеээ, ахаа"

"Чи намайг убба гэж болохгүй юм уу"

Энэ хүний хэлсэн үгнээс болж үнэхээр их гайхав. Гэнэт юун Убба? Энэ хүний амнаас бас ийм үг гардаг байжээ.

"Үгүй ээ тэр нөгөө" би гацаж ээрч түгдэрсээр харин тэр надруу хариулт нэхэн харсаар

"Зааза эвгүй байвал зүгээрдээ"

Эвгүй байлгүй яахав. Энэ бол бараг хосуудын л хэрэглэдэг үг байтал. Бид хоёрын харилцаанд тохирохгүй.

Гэхдээ би убба гэж дуудах уу? Байнга дуудаад байвал тэр минь надад сайн болох ч юм билүү...
Гэхдээ болохгүй шүү дээ...

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now