Seventy two.Kiss

358 45 0
                                    



"Энэ одоо юу вэ?" муухай царайлан зогсох миний хайрт.

Харин элгээ хөштөл тачигнатал инээх одоогийн байдлаар өөдгүй хүүхээ болчихоод байгаа би.

"Хайраа чи өөрийгөө ямар хөөрхөн харагдаж байгааг мэдэж байна уу?"

"Би 17 настайгаасаа хойш эмэгтэй хүний хувцас өмсөөгүй юм байна."

Та нар одоо ойлгож байгаа байх. Би шалгалтаа сайн өгсөн. Амлалтын дагуу  миний түүнд өгсөн шийтгэл бол даашинз өмсөж нүүрээ будах.

Мэдээж энэ гайхалтай байдлын зургыг авахгүй бол би хэн болох билээ.

Тэхёныг янз янзаар зогсоон зургыг нь авав.

"Чи зурагнуудаа цахим сүлжээндээ хийх ёстой шүү. Дараагийн хүсэл"

"Хёнжи, харин одоо миний нэг хүслийг биелүүлж өгч болох уу?"

"Юу болоод ийм нухацтай асуугаад байгаа юм?, арай намайг шийтгэх гэж байгаа юм биш биз дээ"

"Энэ шийтгэл чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна"

Түүний хэлсэн энэ өгүүлбэрийн араас миний уруул дээр өөр нэгэн биетийн уруул анх удаа буусан юм.

Зөөлөн мөн чихэрлэг.

Амьдралын минь цорын ганц хүндээ хадгалж байсан үнсэлт минь эзнээ олсон юм.

Үнэхээр гэнэтийн байсан ч түүний хэлснээр энэ надад таалагдаж байсан юм.

Анхны удаа, хамгийн эхний удаа хийж үзсэн энэ зүйлдээ шуудхан ингээд донтчихно гэж мэдсэнгүй. Энэ булбарай уруулнаас салмааргүй байна, холдмооргүй байна.

Хэтэрхий нандин бас амттай юм.

Хүн гэдэг их сонин юм. Буруу гэж бодсон зүйлдээ татагдаж, хийхгүй гэсэн зүйлээ хийх юм.

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now