.Eighty six.

340 38 0
                                    



Нүдээ нээхэд минь цагаан тааз угтан авах аж.
Энэ диваажин болов уу? Хэмээн бодох хооронд эмнэлгийн эмний үнэр хамар сэнх хийтэл үнэртсэнээр тэнэг бодлыг минь чөлөөлөх нь тэр.

Нүдээ гүйлгэн эргэн тойрноо харахдаа гарыг минь атган хэвтэх хэн нэгэн хүнийг харах ажээ.

Миний таамаглал зөв бол энэ миний сүүлд харсан хүн мөн үү?
Хайртай залуу минь мөн үү?
Ким Тэхён мөн үү?

Гараа хөдөлгөх үед тэр хүн дээш над руу харахад л миний зүрх ахин цохилох шиг болох аж.
Хайртай залуу минь мөн байв.

Тэр минь турчихжээ. Сахал нь мэдэгдэхүйц урган, гүн хар нүднийх нь доогуур хөхрөн, царай нь цонхийсон ч гарыг минь хацартаа наан нулимстай нүдээр над руу ширтэх түүний минь гэнэн хонгор харц.

"Ким Тэхён. Чамайг маш их санасан"

"Би ч бас хайрт минь" тэр толгойг минь илэн гаран дээр минь зогсолтгүй үнсэх аж.

"Би чадсан Хёнжи. Бүгд биднийг зөвшөөрсөн"

"Юу?"

"Биднийг зөвшөөрчихсөн. Чи албан ёсоор миний найз бүсгүй. Чамайг минь одоо хэн ч зовоож, шархлуулахгүй" энэ мөч надад юу юунаас илүү сайхан бөгөөд энэ үг надад бүхнээс илүү гайхалтай сонсогдож билээ.

[Completed] In the M o o nᴷᵀᴴजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें