.Eighty seven.

334 41 1
                                    



Эмнэлгээс гарсан өдрөөсөө хойш хоёр хоногийг бид тэврэлдсээр бие биедээ эрхэлсээр өнгөрөөлөө. Ямар ч утас, ямар ч нийтийн сүлжээ ашиглахыг хүсээгүй учир би одоо хүртэл Тэхёнийг яаж бүх хүмүүсийг зөвшөөрүүлснийг мэдэхгүй юм.

Гэхдээ бидний хол байсан сарын хугацаа бидний бие биенээ гэсэн хайрыг улам асааж, ихэсгэсэн гэдгийг л мэдэж байна.

Тэр шагайны минь ард байх соривыг илээд
"Ахиж ингэж хоол идэхгүй байж болохгүй шүү. Цаашдаа чамайг сайн хооллох л хэрэгтэй бололтой" тэр шинжилгээний хариуг минь харснаасаа хойш зогсолтгүй үглэж байгаа нь энэ юм.

"Би гахай болчихвол яах юм бэ?"

"Яана гэж? Би чамайг гахай болсон ч хайрлаж чадна" Тэхён итгэлтэй нь аргагүй нь ийн хэлэн надруу харах аж.

"Гэхдээ хүмүүс л муу хэлэх байх даа. Ким Тэхёний найз охин нь гахай шиг тарган гээд л-" тэр миний яриаг таслан уруул дээр минь үнсээд "Энэ дэлхий дээр би чамайг л хайрлах гэж төрсөн болохоос тэд биш"

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now