Fifty nine.Sing

385 56 0
                                    

Өнөөдөр бол Тэхёноос болж чөлөө авсан өдөр минь.

Түүний эцэс төгсгөлгүй үглэлт, гуйлтаас залхсаны улмаас ийм байдалд хүрсэн юм. Би гаднаа дургүй дүр эсгэж байгаа ч дотроо түүнтэйгээ хамт байна гэхээр маш их баярлаж байв.

Яг одоо бид хоёр ширтэлцэн суух бөгөөд, намайг санаж байна гэсээр энэ том залуу ширтэлцэе хэмээн жаахан хүүхдийн санаа гаргасан нь энэ.

"Хожигдсон нь хожсоныхоо хүслийг биелүүлнэ" хэмээн Тэхён хэлэх аж.

"Мэдээж"

Магадгүй 1минутын ширтэлцээний дараа би бууж өгсөн юм. Тэр бол үнэхээр гайхалтай нэгэн.

Түүнд дутуу зүйл гэж алга.

Бурхан түүнд бүгдийг хайр найргүй заяасан бололтой.

"За хүслээ хэл"

"Мм би дараа хэлж болох уу?"

"Өөрөө мэддээ" ингэж хэлсний дараа Тэхён намайг зөөлхөн тэврээд авав.

Яг л удаан хугацаанд даарсны дараа дулаахан хөнжилдөө шургаж байгаа мэт Тэхёны бие үнэхээр дулаан, үнэхээр тухтай байв.

Тэр минь уянгалаг хоолойгоороо дуулж байснаа "Би чиний дуулахыг сонсмоор байна, намайг бүүвээлэйд өг!" гэх нь тэр.

Дуулж чаддаггүй миний хувьд энэ бол хүнд даваа байлаа.

"Би дуулж чаддаггүй шүү дээ" гэсээр намайг инээхэд Тэхён хэсэг харж байснаа "Чи ямар ч дуулж байсан миний хувьд хамгийн гайхалтай хоолой чинийх байх болно"

____________

____________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now