Seventy five.Happy Birthday 2

355 45 1
                                    



Хийх зүйлгүй учир дэлгүүр хэссээр цагыг өнгөрөөж байв.
Төрсөн өдөр минь ч гэсэн надад Тэхёноос өөр хамт тэмдэглэх хүн байхгүй шүү дээ.

Одоо тэр минийх болчихсон болохоор надад үнэхээр санаа зовох зүйл алга. Төрсөн өдөр болгоноороо л Тэхёнтой гэрлүүлж өгөхийг хүсдэг байж билээ. Харин тэр хүсэл минь биелж гэрлэх үгүйг хэлж мэдэхгүй нь.

Тэр аль хэдийн надад хайртай мөн намайг хайрлаж, би түүний хайрыг амссан учир надтай гэрлэхгүй байсан ч би харамсахгүй ээ надад энэ байхад л хангалттай.

Тэхёнаас зурвас ирсээр түүний дурдсан газар болох "UN Village" хотхонд ирлээ. Аргагүй л тансаг зэрэглэлийнх юм. Энд олон алдартан байдаг гэж сонссон юм байна.

Хаалгаар ороход угтагч намайг угтаж аван нэрээ хэлэх төдий л намайг танисан бололтой дагуулан явах нь тэр.

Энэ газарт тансаг зэрэглэлийн хоолны газар ч мөн байдаг бололтой.
Том том дэлгүүрүүд гээд бүх л юмыг цогцлоосон байх аж. Тэр намайг хамгийн дээд давхарт буулган өөрөө үлдэх ба цааш би явах ёстой байлаа.

Цахилгаан шатнаас буун булан тойрох төдийд дээвэрлүү гарах шат байх ба шатны бариулаас өнгө өнгийн шаар дүүжлэн шалан дээр сум заан зам заасан байв. Тэднийг даган явсаар дээврийн төвд ирлээ.

Тансаг ширээ засан эргэн тойронд нь "Төрсөн өдрийн мэнд хүргэе миний Хёнжи" гэсэн бичигтэй самбарнууд өлгөжээ. Ширээн дээр дарс болон миний дуртай цагаан сарнай байх ба олон төрлийн жимс ч харагдав. Харин энэ бүхнийг бэлдсэн хүн нь хааччихав аа?

Эргэн тойрноо харсаар зогсож байхад араас нэгэн том гар намайг ороон тэврэх нь тэр.

Мэдээж түүнээс өөр хэн байх билээ.

"Төрсөн өдрийн мэнд хүргэе, хайрт минь" хэмээн тэр шивнэх аж. Удалгүй намуухан дуу эгшиглэж эхлэх агаад Тэхён намайг араас тэврэсэн чигтээ найган хөдлөнө.
Энэ үдэш яг л зүүд мэт санагдана.

Тэр миний нүдийг удаанаар даран халуун амьсгалаа хүзүү, чихээр минь гүйлгэн эрвэгнүүлсээр "3, яг гурав тоолоод эргэж хараарай" хэмээв.

Би нүдээ анисан хэвээр гурав тоолон эргэж харав.

Тэр минь үргэлж харагддаг шигээ сайхан харагдах агаад ганц содон зүйл нь эрвээхий зангиа зүүсэн байх аж. Гартаа бялуу барьсан байх ба бялуун дээр бидний зураг байх ба "You&me Forever" гэх бидний үг ч мөн бичигдсэн байв.

"Би чамд хайртай Хёнжи. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ хорвоод төрсөнд чинь баярлалаа. Миний зүрхийг өөрийн болгосонд баярлалаа"







Baekhyun (UN Village) дуу үнэхээр гоё дуу шүү тиймээ, сонсоод л баймаар♥️

[Completed] In the M o o nᴷᵀᴴDär berättelser lever. Upptäck nu