Seventy three.kiss 2

356 48 0
                                    


Мэдрэмж.

Сэтгэгдэл.

Энэ хоёр зүйлийг хослуулан мэдэрсэн тэр өдрөөс эхлэн миний амьдралын тойрог арай өөрөөр эргэх болсон юм.

Тэхён бид хоёр илүү ойр дотно болсон.

Бусад хүмүүс итгэхгүй л байх. Үерхээд удчихаад үнсэлцэж ч үзээгүй байсан юм уу?гэж.

Үнсэлт гэх энэ зүйлийг бид бие биедээ өгөхөд хэтэрхий эрсдэлтэй байсан юм.

Өөрөөсөө ч илүү ихэр хайрладаг, чанга хүрчихвэл л хагарчих юм шиг нандигнадаг, хатуу үг хэлчих л юм бол явчих юм шиг санагдаж өдөр болгон сэтгэл түгшин байдаг бидний хооронд үнсэлт гэдэг зүйл хэтэрхий айдастай байсан юм.

Харин энэ айдсаа даван туулчихсан учир одоо үнэхээр тайван амгалан байна.

Бид хэн хэн нь хүрэхийг хүссэн ч хүрч чадахгүй, хийхийг хүссэн ч хийж чадахгүй байсан нандин дурсажийг бүтээчихсэн шүү дээ.

Бусдад хэтэрхий удаан санагдаж магадгүй юм.
Гэхдээ энэ харилцаанд бид бие биенийгээ хүлээж, ойлгож, нандигнаж, харамлаж, эрхэмлэж хайрлан цаг хугацааг алхам алхмаар яаралгүй тайвнаар туулж байгаа нь надад таалагддаг.

Юм бүхэн хурдан болоод өрнөөд дуусчихвал дараа нь араас нь харамсахгүй гэж үү?

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now