003, 004

1.7K 108 0
                                    

Хусог болон Тэхён нар Хусогын сүйт бүсгүй дээр ирэв. Тэхён Хусогын сүйт бүсгүйд нь баяр хүргэх ажээ.
Тэхён: – Баяр хүргье Еэринаа.
Хусогын найз бүсгүй Тэхёнруу инээмсэглэн: – Баярлалаа.
Еэрин гэнэтхэн: – та хоёр миний найзыг харснуу? хэмээн Хусог болон Тэхён нараас асуув.
Хусог: Найз гэнээ?  хэн?
Еэрин Тэхён болон өөрийнхөө сүйт залууруу харан: – миний найз Ынби.
Тэхён танил нэр сонсмогцоо хөшиж орхижээ. Ынби бол Тэхёны анхны хайр мөн цорын ганц хайрын нэр юм. Тэхён Еэриний зүгт харцаа шилжүүлэв.
Үдэшлэгний дараа Тэхён машинаа барин өөрийн гэрийн зүгт явж байлаа. Тэрээр Еэриний хэлсэн үгийг толгойдоо бодно. Еэрин Ынби гэх нэрийг дурдсан.
‘Энэ чи байж болхуу Ынби-яа?’
Flashback
Үдээс хойш болж байлаа,харин Ынби болон Тэхён нар паркд дугуй унаж байв. Ынби Тэхёны бүсэлхийгээр гараараа ороон инээмсэглэн явна.
Тэхён толгойгоо эргүүлэн Ынбигийн зүгт хараад инээмсэглэн:
– Чи дугуй унаж сурах хэрэгтэй учир нь чи хэтэрхий хүнд байна. Тэрээр Ынбиг шоолон инээж байлаа.
Ынби Тэхёны нурууруу зөөлөн цохин: -Юу? Би хүнд биш. Бас манай эцэг эх дугуй унах хэтэрхий аюултай гэсэн болхоор би дугуй унаж сурдаггүй юм.
– Чи хүсвэл би чамд яаж унадагыг зааж өгч болно шүү. Тэхён ийн хэлээд Ынбирүү толгойгоо эргүүлэн харав.
– Надад дугуй байхгүй ээ. Ынби ингэж хэлээд толгойгоо бага зэрэг дохиж байлаа.
– Би чамд нэгийг өгч болох юм.
-Нээрээ юу? Чи үнэхээр надад өгнө гэжүү? Тэгвэл их сайн байна. Ынби ингэж хэлэхдээ нүүрэндээ томоос том инээмсэглэл үүсгэж байсан юм.
Тэд хоёулаа хөхрөлдөцгөөж байлаа. Тэхёныг дугуйгаа хурдан жийхэд Ынби Тэхёны нуруун дээр толгойгоо тавин нүүрэндээ инээмсэглэл тодруулсан байв.
End of flashback

004
Eunbi’s POV
Flashback
10 жилийн өмнө,
Өнөөдөр бол миний төрсөн өдөр. Миний сайн найз болох Тэхён надруу зурвас бичиж надтай парк дээр уулзхыг хүссэн. Тэр надад ямар нэг зүйл хэлнэ гэсэн. Би түүнийг юу гэж хэлхийг нь мэдхийг тэсэн ядаж байна. Би өөрийн дуртай цэцэгтэй даашинзыг өмсөн эцэг эхдээ баяртай гэж хэлчхээд паркын зүгт явлаа.
Тэхён бид хоёр Тэхёныг намайг сургууль дээр байхад дээрэлхүүлхээс аварснаас хойш дотно болцгоосон. Тиймээ, тэр үүнээс хойш миний баатар болсон.
Би Тэхёнд сайн. Би тэрэнд үнэхээр их сайн. Гэхдээ бид хэтэрхий жоохон байгаа болхоор би түүнд сайн гэдгээ хэлэлгүй хичээлдээ анхаарлаа хандуулдаг.
Би парк дээр ирээд Тэхёныг олж харан түүнрүү инээмсэглэхэд тэр надруу зөрүүлэн инээмсэглэж байлаа. Түүний бүх зүйл төгс юм. Түүний нүд, түүний инээмсэглэл,бүх зүйл нь.
‘Эндээ хүлээж байгаарай. Би эргээд ирнэ гэж амлаж байна.’
Энэ бол миний тэрнийг паркд орхиж явхаасаа өмнө хэлсэн сүүлийн үг байсан юм. Учир нь ээж надруу залгаж аавыг эмнэлэгт хүргэгдсэн гэж хэлсэн болхоор би аль болох хурдан явсан юм.
Аадар бороо орж эхэллээ. Би бороон дундуур гүйн зам хөндлөн гарах гэж байлаа. Гэнэт ухаан минь  самуурч эхлэв. Аадар бороо орж замаар урсах цустай холилдоно.
End of flashback
Энэ бүхэн болсноос хойш 10 жил өнгөрчээ. Эцэг эх минь намайг зам гарахдаа машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Бороонд зам норсноос болж машин хяналтаа алдан халтирсан, би хүчтэй цохиулан газарт унаж үүнээсээ болон нэг жил комд байсан. Би 9 жилийн өмнө комноосоо сэрсэн. Би бүгдийг санаж байна. Миний нэр, миний гэр бүл, Миний амьдрал бас миний найз Тэхён…
Flashback
Би дөнгөж комноос сэрээд байлаа. Би бүрэн эдгэрэн Тэхёны гэрт очсон ч хэн нэгэн надад тэдний гэр бүлийг нүүсэн гэж хэлсэн юм. Тэхёны гэр бүл Сөүлд компанитай. Тэр надад нэг удаа би компаныхаа захирал болхыг хүсч байна гэж байсан.
Намайг гэртээ ирэхэд ээж сууж байсан газраасаа босон надруу санаа зовсон харцаар харж байлаа. Би түүнрүү нулимстай нүдээр харан нүднээс минь нулимс урсаж эхлэв.
Би миний цорын ганц найзтайгаа болсон бодит үнэнг хүлээн зөвшөөрч чадахгүй. Миний цорын ганц сайн найз явчихсан. Ээж минь миний хажууд алхан ирж намайг тэвэрхэд би түүний гар дээр уйлсаар л байсан.
End of flashback
Өнөөдөр миний төрсөн өдөр, одоо би 22 настай болсон. Би найзынхаа үдэшлэгт уригдсан. Найз минь болон тэрний сүйт залуу нарын сүйн ёслолд зориулсан үдэшлэг.
Үдэшлэгт ирэхэд дүүрэн хүмүүс байх бөгөөд өрөөгөөр нэг хөгжимний дуу хадан хүмүүс ууж бас бүжиглэцгээж байв. Үдэшлэг бол миний байх ёстой газар биш. Тиймээс би Хэрымд харагдхаасаа өмнө гархаар шийдэн эргэн явтал санамсаргүй хэн нэгэнтэй мөргөлдчихөв. Би тэрний надаас уучлалт гуйхыг нь сонсон зөрүүлж уучлалт гуйгаад түүнрүү харалгүйгээр тэрнийг орхин явлаа. Энэ газрийг орхих нь л хамгийн чухал байна.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now