43-р хэсэг

541 56 18
                                    

Маргааш нь Тэхён эмнэлэг дээр ирэв. Тэр Ынхагийн өрөөнд ирэхэд Ынха дөнгөж сэрж байлаа. Тэхён түүний хажууд очив.
"Чи сэрсэн нь сайн хэрэг болж" Тэхён инээмсэглэв.
"Хаын? Тэр хаана байна? Тэр зүгээрүү?" Ынха бүлтэлзэнэ.
"Тэр зүгээрдээ. Тэр өрөөндөө амарч байгаа.. Би түүнд чамайг сайн байгаа гэж хэлсэн миний зөв байжээ. Ынби Хаынд тусалсан."
"Яаж?"
"Сокжин Хаыныг маш их цус алдсан гэсэн. Би бизнесс аялалаар явчихсан байсан болхоор түүнд аль болох хурдан донор хэрэгтэй байсан учраас тэдний ганц сонголт Ынби байсан."
"Тэгвэл бид түүнд талархах хэрэгтэй."
"Тиймээ. Бид тэгнэ."
Ынби студи дээрээ найзуудтайгаа байлаа. Тэд амттан авахаар явсан учраас Ынби тэднийг хүлээх зуураа лаптопруугаа анхаарлаа хандуулна. Гэнэт тэрээр хөлийх чимээ сонслоо.
"Охидоо, та нар ч хурдан юмаа. Та нар юу авса-" Тэр найзуудынх нь оронд Тэхён зогсож хараад үгээ залгив.
"Чи энд юу хийж байгаа юм? Би чамд энд ирэхээ боль гэж хэлээгүй билүү?"
"Би чамд Хаыны төлөө хийсээ зүйлд чинь баярлалаа гэдгээ хэлэх гэж ирсэн юм.
"Тэр бол хүүхэд. Хэрвээ би үгүй гэсэн бол солиотой хэрэг болно."
"Чи үгүй гэж болох байсан. Гэхдээ чи тэгээгүй. Тиймээс баярлалаа."
"Чи одоо явж болноо."
"Тэгхээр, тэр албуман дээр би байсан."
"Юу яриад байгаа юм?" Ынби хөмсөгөө зангидан Тэхёнруу харав.
"Бид сайн найзууд бас хосууд байсан."
"тиймээ. Байсан. Одоо яв.. Би чиний галзуу эхнэрээр дахиад алгадуулмааргүй байна. "Ынби харцаа лаптопруугаа шилжүүллээ.
Еэрин Үмжи, Совон нар авсан хоолоо авч ирээд "Ынбияа, бид их юм авса-" тэд Тэхёныг хараад Үмжи хэлэх үгээ залгилаа.
"Өө, Тэхёнаа чи энд байжээ." Еэрин бүлтэлзэв.
"Би одоо явлаа" Тэхен гурван охидруу инээмсэглээд тэднийг орхин явав.
"Тэр яагаад энд байгаа юм?" Совон асуув.
"Надад талархахаар"
"Одоо идэцгээе." Үмжи инээн уур амьсгалыг өөрчлөхийг хичээн "бид олон амттай хоол авсан."
"Тиймээ, идэцгээе" Еэрин ярзайв.
"Та нар түрүүлээд идэж бай." Ынби ийн хэлэв.
Тэр шөнө, Ынхагийн өрөөнд. Ынха Тэхёныг түүнд хоол авч ирэхийг хүлээнэ. Тэрээр орон дээрээ суун ном уншиж байтал хаалга онгойв.
"Чи хурдан байлаа шүү. Тэхёнаа." Тэрээр ингэж хэлээд хажуудаа ирсэн хүнийг харлаа. Түүний ам ангайж тэрээр уншиж байсан номоо алдав.
"Удаан уулзсангүй шүү ЖонЫнха" залуугийн инээмсэглэл бараг л ёжилсон мэт харагдана.
"Чи... Чи энд юу хийж байгаа юм? Яаж намайг энд байгааг мэдсэн юм?"
"Яасан? Чи намайг санаагүй юмуу?"
"Би чамд надад төвөг удахаа боль гэж хэлсэн шдээ."
"Яасан? Би зүгээр л миний хүүхдийн ээж ямархуу байгааг мэдэхийг хүссэн юм." тэрээр толгой дохин "өө нээрээ, бидний хүүхэд үхчихсэн шүү дээ."
Ынха толгойгоо өөр тийш эргүүлэн "одоо яв."
"Чи намайг явуулахыг хүсээ юу? Чи намайг нөхөртөө танилцуулахгүй юмуу?"
Ынха түүнрүү хөмсөг зангидан хараад "Чи өөрийгөө түүнд танилцуулдаг хэн юм?"
"Би юу? Би хэн бэ гэжүү?" тэр шоолонгуй инээгээд "би зүгээр л чамайг юу хийснийг мэддэг залуу." ингэж хэлээ тэр өнөөх ёжтой инээмсэглэлээ гаргав.
"Ынха, тэд бараг л- " Тэхён Ынхагийн өрөөнд байгаа залууг хараад үгээ гүйцээсэнгүй. "Өө, зочинтой байжээ." Тэр Ынхаруу хараад "Надад найзаа танилцуулахгүй юмуу?"
Ынха тэдэнрүү ээлжлэн нэг хараад "Тэхён танилц,.. Намжүүн, миний найз."
Намжүүн Ынхаруу мушилзаад Тэхёнруу харан "Уулзсандаа таатай байна Ынхагийн нөхөр минь."
Тэхён инээмсэглэн "Уулзсандаа таатай байна."
"Би явах боллоо." Тэр Ынхаруу эргэж харан "хурдан эдгээрэй, найз минь" гэчихээд гаран явлаа.
Намжүүн Ынхагийн өрөөнөөс гарч ирээд мушилзав. Тэрээр хаалганы хажуул зогсоод "тиймээ тийм, Ынха.. Бид найзууд шдээ, бид найзууд." гээд цааш явав.
Өдөр хоногууд өнгөрсөөр Хаын Ынха нар эмчийн зөвшөөрлөөс эмнэлгээс гарав. Ынха өрөөндөө суун хэд хоногийн өмнө харсан Намжүүний талаар бодно.
"Яагаад тэр энд байгаа юм?" Ынха хумсаа мэрсээр өөрөөсөө ийн асуув. "яаж... Яаж тэр намайг хаана байгааг мэдэв?" тэр орон дээр сууж байсан бөгөөд толинд тусах тусгалаа ширтэн сууна.
Flashback
Тэр шөнө, шөнийн клубд Ынха ганцаараа байлаа. Тэрээр Ынби Тэхён нарын хартлцаанаас болоод шөнөжин уухаар шийдэв. Тэр аль хэдийн 8 шилийг ууж согтсон бөгөөд түүний нөгөө талын ширээний залуу түүнийг харж байгааг анзаарав.
Ынха нүдээ эргэлдүүлэн гэнэт ширээн дээрээ унтаад өгөв. Хажуу ширээний залуу түргэн түүнд тусаллаа.
"Өршөөгөөрэй хатагтай. Сэргээрэй." залуу түүний хацарлуу зөөлөн алгадсан ч Ынха хэтэрхий согтсоноос сэрэх шинжгүй байлаа.
Залуу түүнийг нэгэнт хаана амьдардагийг нь мэдэхгүйгээс хойш түүнийг ойролцоо орших буудалд тухтай унтуулахаар шийдэв.
Ынха орон дээр унтаж Тэхёны нэрийг дахин дахин дуудан бувтнаж байв. Намжүүн түүнийг хараад сууж байтал гэнэт Ынха босон орон дээрээ суучихав.
"Чи зүгээрүү?" Намжүүн Ынхагийн хажууд очив.
Ынха түүнрүү согтуурхан долийж хараад "чи.." Ынха Намжүүний цамцнаас татаад түүнийг өөртөө ойртуулан түүнийг үнсчихэв.
"Хүлээгээрэй.." Намжүүн түүнээс холдохыг оролдон түүнийг түлхэж, түүнээс холдосныхоо дараа Ынхаг харлаа.
"Яасан?" Ынха түүнрүү дахин нэг хараад "Чи надад дургүй байгаа юмуу?" Тэр хуруугаараа залууруу заагаад "Хурдан! Намайг үнс..."
Ынха дахин залуугийн цамцны захаас татаад "Би намайг үнс гэсэн шдээ." Тэр Намжүүнийг өөртөө татахад тэд хоёул орон дээр уналаа. Намжүүн түүний дээр. Тэд бие биенээ ширтэхэд Ынха Намжүүнийг дахин үнсэхэд Намжүүн түүнийг хариу үнсэж эхэллээ.
Маргааш нь, Ынха нойрноосоо сэрхэд түүний үс болон нүүр будалт нь замбараагүй болсон байв. Тэрээр толгойны өвчиндөө ёоолон босоод өөрийгөө толинд харав. Нүцгэнээр.
Түүний нүд томорч танихгүй залуу түүний хажууд байгааг анзаарлаа. Мөн адил нүцгэн залуу. Тэрээр орилон Намжүүнийг нойрноос нь сэрээж орхив. "Яасан бэ?" Намжүүн санаа зовон асуув.
"Чи хэн бэ? Чи надад юу хийчихсэн юм?"
Намжүүн түүнийг шоолон инээж Ынхаруу хараад "Яа. Чи эхний алхамыг хийсэн хүн нь шүү. Тэгээд ч чи үүнд дуртай байсан болхоор би хүссэнийг чинь өгсөн."
"Бидний дунд юу болсоныг март. Энэ юу ч байгаагүй. Тиймээс март." Ынха ингэж хэлээд шалаар нэг тарсан хувцаснуудаа цуглуулан нэг нэгээр нь өмсөв.
"Тэхён гэж хэн юм? Тэр яг л чиний зүрхийг эмтэлсээ юм шиг байсан."
"Надтай ярьхаа боль. Би чамайг мэдэхгүй."
"Тэгвэл чи намайг мэддэг болноо. Ялангуяа чи миний хүүхдийг тээж байгаа." Намжүүн толгой дохив.
Ынха түүнрүү харан "юу яриад байгаа юм? Чи хийчихсэн юмуу?"
"тиймээ. Маш олон удаа."
"Юу? ААААААА" Ынха уурандаа орилж гарав. Тэр цүнхээ аваад түрүүвчнээсээ маш их мөнгө гаргаж ирэн одоо хүртэл орондоо хэвтэх Намжүүнрүү шидээд "Энийг ав... Энэ хангалттай биш бол хэлээрэй би илүүг өгнө. Зүгээр л өөр хүнд энэ тухай битгий хэлээрэй" Ынха түүнийг орхихоосоо өмнө ийн хэлэв.
Намжүүн итгэж ядан хөхрөн инээгээд өрөөг орхин гарах Ынхаг харлаа.
End of flashback
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! 🌸❤️

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now